Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр/2021.02.03/ НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл хийлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс бид шалгалт хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж үзлээ.
Цаашдаа сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр болгох, сугалааны тоног төхөөрөмжийг хадгалах тусгай байр гаргах, машиныг тест хийж буй бичлэгийг хадгалах, мэдээллийн технологийн аудит жил бүр оруулах, сугалаа явуулж дуусаад хонжворт хожсон хүмүүст тэр дор нь мэдээлэл хүргүүлэх зэрэг албан шаардлагуудыг манай байгууллага холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдсон байсан. Манай байгууллага НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.