ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хоёрдугаар сарын 2-ны өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 15897 хүнд PCR шинжилгээ хийснээс 27 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Тусгаарлалтанд байсан хүмүүс байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн 27 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр улсын хэмжээнд илэрсэн халдварын тоо 1859 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Эмчлэгдэж буй 454 хүний биеийн байдлыг үнэлбэл:
Хүн амын дундах халдвар ихсэж байгаа тул иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэм сайтар сахих хэрэгтэй. Манай улсын хувьд халдвартай иргэн гэр бүлийн болон ажлын газрынхаа бүх хүмүүсийг өвчлүүлж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.