АНУ-ын Пеннсилвани мужийн Плэйнс хотын оршин суугчдын дунд цас цэвэрлэгээний улмаас үүссэн маргаанаас болж гурван хүн амиа алдсан гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Дэйл Бинкер мэдээлэв.
Энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө хотын оршин суугч Жеффри Спэйд гудамжны нөгөө талд амьдардаг Жеймс Гой, Лиза Гой нартай маргалдаж эхэлсэн байна. Жеймс, Лиза нар байшингийнхаа зогсоолын цасыг цэвэрлэж байсан бөгөөд цасаа Спэйдын өмч рүү цацсан гэж цагдаагийн мэдэгдэлд дурджээ. Спэйд тэднийг болихыг шаардан, хөршүүдийн маргаан хурцадсан аж.
Удалгүй Спэйд гэртээ ороод, гар буутай гарч ирэн, Жеймс Гой, Лиза Гой нар руу гал нээсэн байна. Дараагаар нь тэрээр хөршүүдээ винтов буугаар буудан, хөнөөжээ. Жеффри Спэйдыг гал нээснээс хойш хэдхэн минутын дараа цагдаа нар хэргийн газарт ирсэн боловч удалгүй Спэйдын байшингаас ганц буун дуу сонсогдсон бөгөөд тэрээр өөрийгөө буудан, амиа хорлосон байжээ.
Цагдаагийн газрын дарга Дэйл Бинкерийн мэдээлснээр энэ нь Спэйд ба Гой нарын хооронд гарсан анхны маргаан биш аж. Тэд хоёр сарын өмнө мөн цас цэвэрлэгээтэй холбоотойгоор маргалдаж байжээ. Тухайн үед цагдаа нар энэ явдлын талаар мэдээлэл хүлээн аваагүй бөгөөд Жеффри Спэйд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлгүй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүн алчихаад өөрийгөө алдаг нь ойлгомжгүй
Er hun lalriin nowshiin horsh nertei ih zantai nohoinuudiig buudaad l baih heregtei
Иш хайран амь ....цас хайлна ...амь эргээд олдох уу ?.