Улсын онцгой комисс өчигдөр хуралджээ. ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна.
Өмнөх Шадар сайдууд болох Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөө үгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин энэ удаад шинэ удирдлагууд шинжлэх ухаанчаар, дэлхийн туршлагаар ажиллана гэдгээ өчигдрийн хурлаар харуулсан байна.
14 хоног хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг Шадар сайд С.Амарсайхан эс зөвшөөрч, “Хөл хорих хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Иргэдээ ПСР шинжилгээнд хамруулах гэж байгаа юм уу? Эсвэл Цагаан сараар тархалт нэмэгдэнэ хэмээн зүгээр л хөл хорих гэж байгаа юм уу? Та нарт ямар нэгэн төлөвлөгөө байна уу?” хэмээн асуухад санал гаргасан яамныхан юу ч хариулж чадаагүй, төлөвлөгөө гаргаюу хэмээн гарч оджээ. Шадар сайдын хувьд Улаанбаатар хотыг удирдаж байсан туршлагатай, үндсэндээ бизнесийн салбараас ирсэн хүн учир олон талаас нь бодож ийн асуусан биз.
Түүний ингэж нэхэх нь аргүй юм. Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс олонтаа онцгүй шийдвэр гаргаснаас үүдээд улс орны болон иргэдийн эдийн засаг шалдаа ортол дордоод байгаа. Нийгмийн даатгалын 2 хувийн шимтгэл үүний нэг илрэл нь.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Математик загварчлал гаргаж ажиллах шаардлагатай. Сар бүр 1000 иргэнээ хилийн чанадаас татан авна. Иргэдийн амь насыг ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ” хэмээн эрмэг мэдэгдээд байгаа нь сайшаалтай.
Шадар сайд асан Я.Содбаатар хэрхэн ажилласаныг иргэд сайн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд, эх орондоо ирж байгаа иргэдийг заавал 21 хоног карантилна хэмээн тэрээр зөрүүдэлсэн. Гадаадад байгаа монголчууд “Дэлхийд байхгүй карантин. Бусад улс орнууд 14 хоног тусгаарлаад байна шүү дээ” гэхэд “Үгүй ээ” хэмээн зөрүүдэлж байгаад хэзээ мөдгүй тусгаарлалтаас гарах гэж байсан жолооч Д дээр халдвартай хүн оруулснаас дотоодод алдаад байгаа нь нууц биш. Сүүлдээ үнэнд гүйцэгдэж “Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хэлэлцээд хөл хориог 14 хоног болгохоор боллоо” хэмээн чимээгүйхэн мэдэгдээд, 14 хоног болгосон. Гэвчиг Шадар сайдын дэргэд ямар ч эрдэмтдийн зөвлөл байхгүй нь тодорхой болоод байна шүү дээ.
Энэ мэт онцгой шийдвэрүүдийн хор урхаг одоо ч иргэдийн амьдралд хүндээр туссаар байна. Хотын захын хорооллын дэлгүүрүүд өрийн бичигт баригдаж, халдварын тоо буурахаа байж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн “дунд шатандаа шийдвэр хэрэгжихгүй” хэвээр байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд болон Шадар сайд нар дэлхийд авч хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга тактикаар ажиллах нь уу дээ гэсэн найдлага төрж эхэллээ.
Бид дугуйг шинээр зохиох гэж цаг алдах хэрэггүй. 11 дүгээр сард дотоодод алдахад, дэлхий арван сарын арвин туршлагатай болсон байсныг хуулахад болмоор.
Австрали зэрэг оронд халдварыг ялан дийлснээ бахархалтайгаар зарлаж, иргэд нь амны хаалтгүй, амар жимэр аж төрж байгааг яагаад судалж, нэвтрүүлэхгүй байна вэ. Бөх хүнээс гармаар наадмын мандат шиг QR код гаргаж, нэг нэгэндээ давуу байдал олгон, адаг сүүлдээ хуурамчаар үйлдэн гэмт хэрэг хийх байдал руу иргэдийг түлхэж байгаа зэрэгт одоо л дүгнэлт хийж, дэлхийтэй хөл нийлүүлэх нь үү дээ гэсэн найдварын оч гялсхийсэн нь сайшаалтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв хотын тэр бөх засуул2г зайлуул код моодоо боль яршигтай юм сүржигнээд зорилготой. Бай
Сайн байна шүү
Бөөн бөөн мөнгө хийнэ хэмээн сэрүүн зүүдэлсэн хотын дарга нэртэй тэнэг бөхөө зайлуул, дахин улс төрд бүү ойртужл, бас гэр бүлээс нь циркээ буцааө авч төлбөр тооц.
Яг яах гээд байгаагаа хурдан шийдээч хорьно хорихгүй гээд янаглачих юмаа ард түмэн тоглоом биш шүү!Цагаан сарын 7 хоногыг ашиглаад хориод хийх юм байвал хий гээд бүгд зөвшөөрөөд бна. Чадахгүй бол чацга царайлаад коронотой эвлэр.Гэрт эмчлэх зааварчилгаа ӨГ!!!!!
шадар сайд болох гээд үг хэлж байхдаа хал.хорио тогтоохгүй гээд бсан тэр үгэндээ унахгүйн тулд эсэргүүцэж байгаа биздээ
Сайд болохоосоо өмнө яагаад гишүүд та нар содбаатарт хэлээд зөвлөөд өгөөгүй юм одоо өөрсдөө сайд болонгуутаа ухаарч байгаа нь сонин байна. Өөрсдийгөө дээш гь өргөөд байгаа юмуу хаашаа юм. Уг нь тэр үед нь иймэрхүү асуултаа тавьж асуудлыг шиидсэн бол байдал өөрл байх байсан.
Хөл хорио нь хамгийн зөв арга, тэгэхгүй бол хэн мөнгөтэй арын хаалгатай нөхдүүд л эмчилгээ хийлгээд ядарсан иргэд нь гэртээ ч юм уу, өрхийн эмнэлэгийн коридорт үхэцгээх болно. Халдьар хавтгай тархвал ЭМн салбар ачааллаа дийлэхгүй өдөрт хэдэн арваараа бурхан болцгооно!!! Энэ бол тахал амьсгал хүрэлцэхүйгээр халдана. Тахал өвчинг хөл хориж дарж байсан түүх байхаас биш гудамж талбайгаар бэлчиж дарахгүй ээ
zov shuu qr burtgel xaluun uzeh ntr gej surjignexee boli. irgediin erx choloo medeelliin auylgui bdal alfagdaj bna
Хотын Бөхийг зайлуулаач....
Япон хэлний шалгалт ( НАТ тест )ыг явуулж өгнө үү.олон хүн гадагшаа сурах ажиллах зорилгоор энэ шалгалтыг өгдөг гэсэн хэдий ч коронагаас болоод 12сарын шалгалт хойшилсон энэнээс болж олон хүн маш их цаг хугацаа алдаж хохирч бна тийм болохоор одоо 2сарын 7нд явагдах шалгалтыг явуулж өгнө үү энэ шалгалт маань 2сар тутамд нэг болдог
tanai lalariin site zail
Шууд л 100 оноо өгмөөр санагдлаа. Тэмцэх хэрэгтэй болохоос биш дуустал нь хаалгаа хаагаад хүлээж болохгүй
guhchih yanztai yuma ene niitlel
Шадар сайд гуай маань гадаад өртөнцөөс мэдээлэл өөрөө шууд авах чадваргүй, хэл мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Байдал хүндэрсэн олон улсуудын тоо баримтыг нь тусган ойлгож, шинжлэн дүгнэх чадваргүй, УОК- т асуулт тавих төдийгөөр мэдээлэл олж ачв байдаг. Тэгээд гадаад орнуудын туршлагын талаар бас ярих санаатай, чааваас. Бид ч энэ хүмүүсийг томилуулах боломж олгосноор САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРТОХ дээрээ тулаад байгаа юм биш биз? Яадаг билээ.
За худлаа хуцаад нэх мундаг амьтан болох гэж байж коронагаа дийлэхээ боливдоо бургассайхан сда минь
Худлаа алцагнацгаагаад шийдвэрээ гаргаж чадахгүй уулаасаа цагаан сараар ямар ажилдаг биш хулчгарууд вэ
Тэгээд яах ёстой юм бэ. Цагаан сараа хийх юм уу, үгүй юм уу. Бэлдээгүй байж байтал хөл хорихгүй гээд баахан амьтдыг эвгүй байвалд оруулчих юм байна л даа
Амарсайхан сдагийн мэддэг чаддаг юм үгүй. Зүгээр л цагаан сараар нэмэгдэх нь тодорхой учраас хөл хорь.
Цагаан сараар бол хөл хорио тавих нь л зөв! Европд зул сараар хатуу хөл хорио тависан! Ангела Меркел хэрхэн яаж ард түмнээсээ гуйсан ард түмэн нь хэрхэн дагаж мөрдөж бгааг судалаад үзхэд гэмгүй! Попорч байж италын араас орох вий!
Hul horio togoovol uursduu ajilguu bolno gedgee medej bgaa bailguidee
Хүн амын 50% с дээш өвдөж байж сүргийн дархлаа тогтоно гэсэн. Хурдан тархаад дархлаа тогтоосой.
Хорио тавихгүй бж болно.гэхдээ нийтээр алдан өвчлөл өсч эмнэлэг дийлээ болих үед гарах хүний болон эдийн засгийн хохирол хир бх бол гэдэгт л гол учир бна.Ихэнх том улс яг ингэж хориогоо сулруулаад дараа нь бүр дийлхээ болиод буцаад бүр хатуу хөл хорио тавьж бна даа.
Horiogoo taviul taviach zuger bhd n baahan horiched odoo uyga soliortsgoogod bga cdanud ve yahaa medhe bolison humuus zahaar pig bn ta lalaruud ariin daahuu
даамжруулчив даа Амраа даргаа.ядуу буурай орон ш дээ.та бол тэргүүн баян бараг вакцинаа хийлгэсэн биз
Hul horiogoo olon yum yarilgui 14honog bolgoo. Ene aihtar wirus huchtei ued hudalaa tsuun honog togtoono gej baigaad ulam lh aldwal hariutslaga chi huleehuu Amarsaihan ta nar ogtsorloo geed ard tumen bid eruul mend , ed materialaaraa hohirood uldene chi ih huraldaa suugaad yawaad ugnu. Iimd sain bod uuruu hariuyslagaa amlaj baij asuudalaa shiid ene ued hetsuu shuu. Ih medej baij ungasan hoinoo hawchina geech yum bolwoo.
Ee medehgyi ingej bj nuguu ilyy ayultai geed bga shtamn orood irvel ch!muudaa medehgyi jijken mongliihoo tsuuhun hyniighee tal havitsaag taviaad tuuchihval myanga amaa bariad nemergyi.hen ch hariutslaga yyrehgyi yyreed ch yaltaiv boloh vii
Амарсайхан хөл хорио тогтоохгүй гэж гөлгөр хөдөлгөөнгүй царайгаараа хэлээд байгаа юмуу? Тэгвэл сайхан баяраа тэмдэглэцгээе. Өвчин дэлгэрч өвдөж зовох юм бол Амарсайхан нөхөн төлбөрийг их хөрөнгөнөөсөө өгөөрэй. Бид дурандаа гараагүй. Чи хорихгүй гэсэн учраас л гарсан. Иргэд хорио тогтоохыг зөвшөөрч дуулгавартай байж чадах байсан шүү. Би л лав гарч тэгэхгүй. Гэхдээ өвчин авах юм бол Амарсайханг шүүхэд өгнө