СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд тогтоосон онц байдлыг нэг сараар сунгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Япон улс коронавирусийн халдварын тархалтыг үргэлжлүүлэн тогтоохын тулд Токио болон бусад бүс нутгуудын онц байдлыг дахиад нэг сараар сунгахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд Ёшихидэ Суга коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжийн дараа энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдөр энэ талаар албан ёсоор мэдэгдэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Нарийн бичгийн дарга Кацунобу Като уг шийдвэрийн талаар хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн сард Токио, Осака зэрэг нийт 11 бүс нутагт нэг сарын хугацаатай онц байдал тогтоосон билээ. Энэхүү онц байдлын дэглэмийн хүрээнд ресторан, баарнуудыг богино цагаар үйл ажиллагаа явуулахыг хүссэн бөгөөд иргэдийг аль болох гэртээ байхыг уриалсан. Хэрэв Токио хотод өдөр тутмын шинэ халдварын тоо мянга давсаар байвал энэхүү хязгаарлалт биеийн тамирын заал, караоке, кино театруудад үйлчилж магадгүй аж.

Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 392,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 5,800 гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.