Хоёр дахь удаагийн гадна талбайн теннисийн ATP цомын тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Өнгөрсөн жилээс анх зохион байгуулагдах болсон энэхүү тэмцээн нь шилдэг 24 эрэгтэй багийн төрөлд зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнд оролцох багуудыг сонгон шалгаруулахдаа АНУ-ын нээлттэй тэмцээний дараах тамирчдын чансааг үндэслэн эхний 18 багийг сонгодог байна. Өөрөөр хэлбэл багт харьяалагдах тамирчид нь АТР зэрэглэлтэй байх шаардлагатай юм.
Хоёр дахь удаагийн АТР цомын тэмцээнд уламжлал ёсоор 24 баг Австрали улсын гурван хотод нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд тоглох хуваарьтай байсан хэдий ч ковид-19 цар тахлын тархалтын улмаас 12 баг Сидней хотод хоёрдугаар сарын 2-6-ны өдрүүдэд тоглохоор тогтсон байна.
Дэлхийн чансаагаар 11 улсын баг эрэмбээрээ оролцож буй бол тэмцээнийг зохион байгуулагч Австрали улс цагаан хуудасны эрхээр оролцож байна. Өнөөдөр тэмцээний салхийг хагалан дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович тэргүүтэй Сербийн баг Канадын багтай тоглолоо.
Таамгийн дагуу Сербийн баг Канадыг 2:1 харьцаагаар хожлоо.