Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал:
Ковид-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталж, төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага 2020 оны 4 сараас хэрэгжүүлж байна.
Дээрх хуулийн дагуу 2020 оны 4 сараас 2020 оны 10 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн бол 2020 оны 10 сараас 2021 оны 1 сар хүртэл гурван сарын хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувиар төлж, бусад даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн.
2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж нийт 710.9 тэрбум төгрөгийг шимтгэлээс чөлөөлөгджээ.
Харин 2021 оны 1 сараас 2021 оны 7 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг тус бүр төлөх ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд нийтдээ 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.
УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас хувь хэмжээг нэмэлгүй хойшлуулаад байсан юм. Тэгвэл ирэх долдугаар сараас НДШ 2 хувиар нэмэгдэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ажилгүйдэлийг бууруулна гэх ажил хийхээр татвараар дарамтлах ажил хийх хүн олдох уу хийлээч бид яаж амьдрах вэ....
Нэмчихээд бж юугаа яриад бгаа юм бэ
Хаана хэний татвар чөлөөлөгдөөд бгаа юм бэ? Төмөр зам авч л байна даг болиосой
Dahiad 7 saraas 2 % nemne gene vv ene odoo yu bolood bnaa arai ch dee tatvar torguulias ondiihgvi ym bnaldaa
sain duriin daatgald xamragdax gej ochson chin barag 70aad myanga tolox yum bnalee urd jild xongololtond xamragdaj bsan xumuusiig en jil bas tal xuviig ni xongolno gesen adilxan xongolood ogchixgui
Яах гэж ингэж худлаа ярьж хүмүүсийн тархи эргүүлдэг юм болоо. 1-р сарын НДШ тайлангаар 2% нэмэгдсэн л байна ш дээ. Би өмнөх 12 сард 80720 төгрөг төлдөг байсан одоо 1-рсард 97000 төгрөг төлж байна ш дээ.
НД - н сангийн тайлагуудаа ил тод байлга. Энд тэнд банкинд хийгээд алдаад байгаа л юм шиг...
Бид төлөөд л. Төлсөн мөнгий нь хулгайчууд идээд л. Даатгалын хэмжээг бүр багасгаж 10 хувь болгох хэрэгтэй.