СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-02

LIVE: Гандантэгчилэн хийдийн сар шинийн хурал номыг LIVETV.MN сайт шууд дамжуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Гандантэгчилэн хийдийн зүгээс жил бүрийн сар шинийн баяраар битүүний болон шинийн нэгний хурал ном хурж сүсэгтэн олныг цэнгүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил хөл хорио тогтоосон үед уламжлалт хурал ном хэрхэн явагдах талаар тодрууллаа. 

Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл, ОНХА-ны дарга Ж.Одгарьд:

-Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сарын сүүлчээс хөл хорио тогтоосноос үүдэж манай хийдийн хурал ном ихэвчлэн цахимаар явагдсан. Энэ жил ч мөн адил үргэлжилнэ. Нийт лам хуврагууд дотроо байрлаж, иргэд сүсэгтэн олныхоо төлөө хурал номоо хурдгаараа хурна. 

Хуучин номын хурал гэж хулгана жилийн өвлийн адаг сарын хуучдын 25-аас эхэлдэг гурван өдрийн хурал, сор залах хуралд иргэд ирж суудаг байсан. 29-ний өдрийн сор бол гүрэн улсын их засал байдаг. Энэ бүхнийгээ энэ жил хийдээсээ хийнэ. Иргэд гэрээсээ залбирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон Гандантэгчилэн хийдийн пэйж хуудаснаас үзэж даган баясах боломжтой.

-Иргэд жилийн заслаа яаж хийлгэх вэ?

-Засал зан үйлийн талаар gandan.mn цахим хуудсаас мэдээлэл аваарай. Мөн гандан апп-аас жилийн засал зан үйлээ айлтгаж болно. Иргэд хийд дээр ирж болохгүй. 

-Оршуулгын зан үйлийг хэрхэн хийж байна вэ?

-Үнэхээр хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг хүлээн авна. Төрийн байгууллагатай зөвлөлдөж ар гэрийн хүмүүсийн сэтгэл санааг дэмжих, зовлон бэрхшээлийг хуваалцах талаар шууд хамтран ажиллана. Буяны ажил гарсан хүмүүс зурхайчид хандан зурхайгаа зуруулж, хэрхэн зан үйлээ үйлдэх талаар зөвлөгөө авахад чөлөөтэй. Уламжлал ёсоороо л явж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
3 жилийн өмнө
43.242.243.36

сар шинэдээ гэр гэртээ сайхан шинэлээрэй

иргэн
3 жилийн өмнө
122.201.24.215

тв гээр үзээд сууж байгаарай гараад айл хэсээд байв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.