СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын сонин Жэк Маг шилдэг удирдагчдын жагсаалтаас хасчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагийн эзэмшдэг “Шанхайн аюулгүй байдлын мэдээ” сонины эхний нүүрэнд Хятадын шилдэг бизнес эрхлэгч, удирдагчдын талаар нийтэлжээ. .

Хятадын шилдэг бизнес эрхлэгчдийн жагсаалтаас түүнийг хассан нь Бээжинтэй зөрчилдөж эхэлснийг тодоор харуулж байна хэмээн олон улсын хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. “Шанхайн аюулгүй байдлын мэдээ”-нд  Жэк Магийн оронд Хуавэй технологийн компанийн үүсгэн байгуулагч Рэн Зенфэй, Шиаоми корпорацийн удирдагч Лэй Жун зэргийг онцлон эдийн засаг, улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ.

Уг нийтлэл Алибаба өнгөрсөн жилийн сүүлийн улирлын ашиг орлогын тайлангаа танилцуулах үетэй давхацсан байна.

Жэк Ма өнгөрөгч оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хятадын удирдлагын тогтолцоог хурцаар шүүмжилснээс хойш олон сарын турш олон нийтийн өмнө гараагүй юм. Ойролцоогоор гурван сарын турш олон нийтэд харагдаагүй тэрээр өнгөрсөн сард 50 секундын видео бичлэгт багтаж эсэн мэнд гэдгээ харуулж, цуу яриаг намжаасан юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.