СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-02

Ковид-19 шинжилгээг өдөрт 16610 хүн өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16.610 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 27, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989, ойрын хавьтал 4534 дам хавьтал 24.511 хүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.