СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБЕГ-ын улс төрийн намд харуулсан хоёр өөр царай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын Дээд Шүүх С.Эрдэнийн Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

Гэсэн атал УБЕГ Ардчилсан намын өмч болох бэлгэдэл, албан банк ашиглан намын дарга нэрээр Ардчилсан намын тамга (тэмдэг)-гийг хүчингүй болгуулахаар гаргасан хууль бус хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ингэснээр Ардчилсан намын 2017 оноос өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа тамга тэмдгийн дугаарыг хүчингүй болгон, шинээр дугаар олгосон байдаг.  

Хууль, журмаар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан энэ үйлдлээрээ Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "эрх баригч МАН-тай хуйвалдан Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх санаархалтай байна" хэмээн намын нийт гишүүд дэмжигчид нь үзэж буй юм. 

Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар аливаа намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан ба мөн хуульд заасанчлан

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.6- дахь заалтад улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд хяналтын дугаар олгох нэрсийг заасан байх боловч тус заалтад "Улс төрийн нам" хамаардаггүй байна.  

Ардчилсан намд үүссэн шиг адил төстэй жишээ монголын бас нэгэн улс төрийн хүчинд өрнөж байжээ. “Монголын Ногоон нам”-ын удирдлагууд дотооддоо тамга тэмдгийн маргаан өрнүүлэх үеэр Ногоон Намын дарга О.Бум-ялагч Улсын бүртгэлийн газарт хандан тамга тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлт гаргажээ. Харин Улсын Бүртгэлийн Газраас Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.6-д Улс төрийн нам хамаарахгүй тул "Тамга тэмдгийн хяналтын дугаар олгох боломжгүй" гэсэн хариуг өгч байжээ. Энэ бол ердөө 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр эцэслэгдсэн үйл явдал.  

Төрийн байгууллага ижил төстэй асуудал дээр хоёр өөр байр суурь илэрхийлж байгаа баримтаас үзвэл гэж тус намын гишүүд, дэмжигчид үзэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.Энхбаяр
3 жилийн өмнө
192.82.76.18

Аажмаар коммунист МАН ганцаараа ноёрхол тогтоох санаархалтай байх шиг. Гэсэн ч ер нь намууд гэмт бүлэглэлүүд Монголд бүү хэл дэлхийд хэрэггүй тул бүгдээрээ устаж далд орно уу!!!!....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.