Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 13 эрдэмтнээс бүрдсэн баг Ковид-19 коронавирусийн үүсэл гарлыг судлахаар БНХАУ-ын Ухань хотод очоод байгаа юм. Эрдэмтдийн баг өнгөрсөн ням гарагт халдварын голомт гэж үзсэн далайн амьтны захад зочилсон байна.
Хуанань далайн амьтны захыг халдваргүйжүүлж ариутгасан бөгөөд одоогоор ажиллахгүй байгаа юм. Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сарын дунд үед эндээс уушгины үрэвсэлт хатгалгаатай төстэй өвчин голомтлон тархсан гэж Хятадын эмч нар үздэг.
Олон улсын эрдэмтдийн багийн удирдагч, хүнсний аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн Петер Бэн Эмбарек хэдийгээр халдваргүйжүүлэлт хийгдсэн ч бүх дэлгүүр, лангуунууд болоод тухайн үед ашиглаж байсан тоног төхөөрөмжүүд энд үлдсэн байгааг тэмдэглэжээ. Эдгээрийг судалж хүнс болоод хүмүүсийн урсгал хэрхэн явагддагийг ажиглах боломжтой гэж үзсэн байна.
Далайн амьтны захтай танилцсаны дараа багийн эрдэмтэд Хубей мужийн Халдварт өвчний хяналтын төв болоод Уханий Нян судлалын хүрээлэнтэй танилцахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Teneguud yu oloh yum boloo