СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-01

LIVE: Өндөгний үнэ 500 төгрөгт хүрч, зарим газруудад тасалдаж эхэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол улсын өндөгний нэг өдрийн хэрэглээ 800 мянгаас 1 сая ширхэг ба дотоодын үйлдвэрлэгчид өдөртөө 500 орчим мянган өндөг зах зээлд нийлүүлж, үлдсэнийг нь ОХУ-аас оруулж ирдэг байна. Хил хаасантай холбогдуулан өндөгний нийлүүлэлт багассан нь баяр ёслолын өдрүүдэд илүүтэй мэдрэгдэх болсныг бид "Барс" зах дээрээс сурвалжиллаа. 

"Барс" худалдааны төвд өнгөрсөн долоо хоногт 370-аар нийлүүлэгдэж байсан өндөгний бөөний үнэ 400 төгрөгөөр ирж, лангуун дээрээ 420 төгрөгөөр борлуулагдаж байна. Нэг хүнд нэг сет өндөг өгнө гэсэн журам гарсан ч дэлгүүр, захын худалдаачид хэд хэдээрээ ирж, дахин дахин дугаарлаж авч байгааг тус захын менежер өгүүллээ. Ингэж авсан өндгөө дэлгүүрүүд 500 төгрөгөөр борлуулж байгаа гэв. 

Тус зах өмнө нь таван лангуугаар өндгийг борлуулдаг байснаа 11 болгож нэмэгдүүлжээ. Өмнө нь өдөрт 300-400 үүр өндөг ирдэг байсан бол өдгөө 100 болж багасчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.