Энэтхэгийн АстраЗенекатай хамтран үйлдвэрлэсэн Ковишиелд коронавирусийн эсрэг вакциныг хөрш болон холбоотон улс орнууд руугаа ойрын хугацаанд илгээхээр шийдвэрлэсэн. Эдгээр улс орнуудын дунд Монгол улс багтаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг улс Оман руу 1 лах буюу 100,000 тун вакцин илгээсэн бол энэ долоо хоногт Афганистан руу 500,000 тун Ковишиелд вакцин илгээхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна ойрын хугацаанд Монгол руу 150,000 тун коронавирусийн вакцин илгээхээр жагсаалтанд багтаасан байна. Тус улс Монгол руу нийт нэг сая тунг илгээхээр болсноос эхний ээлжинд ийнхүү 150,000 тунг ойрын долоо хоногуудад илгээнэ гэж Times of India мэдээлжээ.
Монголоос гадна Никарагуа улс руу 200,000, Барбадос руу 100,000, Доминикан руу 70,000 тун вакцин илгээх ажлыг Энэтхэгийн Засгийн газар зохион байгуулж байна.
Эх сурвалж: Times of India
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
орос вакцин авч болдоггүй юм уу уур амьсгал ижил сайн үнэлгээтэй оросууд хүктэй уулзахдаа хямд үнээр нийлүүлж болно гэсэн гэж сонссон
Аюулт өвчнийг дарж бвал аль орны вакцин хамаагүй ээ короно намжиж улс оронд амгалан цаг ирэх болтугай
Хуучин аргаар хийсэн орос юм уу хятад вакцин хйилгэнэ ээ
Оросын вакцин аваачээ. Баталгаагүй вакцин хийлгэж туршилтын туулай болохыг хүсэхгүй бна шүү....