Куба улсын 45 багшийг тээвэрлэж явсан автобус Хавана хотын ойролцоох хурдны зам дээр осолдож, гүүрний хажуу дахь жалганд унасан бөгөөд дор хаяж 10 хүний амь үрэгдэж, 24 хүн шархадсан гэж тус улсын Засгийн газраас мэдэгджээ.
Нийслэл Хавана хотод багш, сургагчид дутагдаж байсан тул эдгээр багш тэнд түр хугацаагаар ажилласныхаа дараа зүүн Куба руу буцаж явсан аж. Улсын телевизээр автобус замаас гарсан хэсэг болон жалганы дүрсийг харуулсан байна. Одоогоор уг ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм.
Шархадсан хүмүүсийн зарим нь маш хүнд гэмтсэн бөгөөд тэднийг осол гарсан Майабек муж болон Хаванад эмчилж байгаа гэж төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.