СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оюутолгойн уурхайд хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой уурхайд кемпэд сүүлийн 14 хоногийн дотор хоёр хүн нас барлаа гэдэг харамсалтай мэдээ ирлээ.

Талийгаачдын нэг нь өчигдөр нас барсан байна. Уг мэдээллийн дагуу тус уурхай руу холбогдож юуны учраас тус уурхайн ажилтан нас барсныг тодруулахад “Манай кемпэд байрлан ажиллаж байсан хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Бид тухайн ажилтныхаа ар гэрийнхэнтэй  холбогдож уй гашуудлыг хуваалцах, энд байрлан ажиллаж буй хүмүүсийнхээ сэтгэл санааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Уг хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа тул үүнээс өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Тус уурхайд ажилладаг эх сурвалжийн өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор тус уурхайн ажилтнууд гэртээ харих боломжгүйд хүрч, удаан хугацаанд ажилласнаас үүдэн сэтгэл санаагаар унах, гэр бүлээ санах зэрэг хүндрэл гарч байгаа. Тиймээс л өөрийнхөө амийг егүүтгэсэн байх гэв.

Уг хэргийг ЦЕГ-аас тодруулахад “Өчигдөр Оюутолгойн уурхайд 45 настай, эрэгтэй өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан хэрэг бүртгэгдсэн. Уг хэргийг шалгаж байгаа. Түүний өмнөхөн нас барсан иргэний хувьд өвчний улмаас амь насаа алдсан байж болзошгүй байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.73

Huurhii yamar negen daramt baijdee

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.200

Уул уурхайн ростер буруу байгаа нь ийм байдалд хүргэж бна. Ер нь ростер байх ёсгүй дагуул хот суурин барьж гэр бүлтэй нь хамт амьдруулах ёстой төрийн чадамжгүй байдал

Хун
3 жилийн өмнө
202.9.46.237

Энержи ресурс хотхон, сургууль бариад гэр бүлээрээ амьдрах нөхцөл тодорхой хэмжээнд бүрдүүлсээд болоод бхад ОТ дэндүү заваан бнаа.

зочин
3 жилийн өмнө
66.181.161.36

Монгол хүн монголийн баялага шүү...??? наад гадний идэш болсон Оюу толгойн уурхайг зогсоо .???..бүр хаа...??? амь насийг нэх...???? уурхайн Монгол ажилчид эх орондоо нааш цааш зорчих эрхтэй...????

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.203

Гэр бүлээр нь суурьшуулж ажиллуулах хэрэгтэй нэг бол хаа

Ганээ
3 жилийн өмнө
103.57.94.168

Хэн ч гэр бүлээ тийшээ авч очихгүй шдээ, юу яриад байгаан бэ

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.162

Хэн тэнд эхнэр хүүхдээ аваачиж сургууль соёлоос хол ус ундгүй гүрвэл болгох вэ дээ. Хот руу чиглэсэн их нүүдэл явж байхад хөдөө рүү хэн ч явахгүй.

.....
3 жилийн өмнө
103.212.118.227

Oyutolgoig zogsoo

Зочин
3 жилийн өмнө
64.119.21.160

эрдэнэтээс том хот болно энэ тэр гэж анх ухахдаа шудлаа шааж ухсан даа гэр оронтой болгочихоод ухуулсөн бол юун ээлж солих энэ тэр байх юм

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

хөөрхий их дарамтад орж дээ

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.58

ХҮҮХЭД БИШДЭЭ ГЭРЭЭ САНАЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ МОНГОЛ АЖИЧИДЫГ ИХ ДОРД ҮЗДЭГ ДАРАМТАЛДАГ ГЭХ ЯРИА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ САЙН УЛ СУУРЬТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ГЭРЭЭ САНАХААРАА АМИА ОРОЛДОГ ГЭЖ ШОГЫН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.162

Битгий хийрх. Хууль журам, хүндэтгэл, соёлыг ягштал баримталдаг газар. Бэлэн хоол идчихээд, хувцсаа угаалгаж, байраа цэвэрлүүлчхээд, жаргаж суудаг газар шүү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.58

ХҮҮХЭД БИШДЭЭ ГЭРЭЭ САНАЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ МОНГОЛ АЖИЧИДЫГ ИХ ДОРД ҮЗДЭГ ДАРАМТАЛДАГ ГЭХ ЯРИА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ САЙН УЛ СУУРЬТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ГЭРЭЭ САНАХААРАА АМИА ОРОЛДОГ ГЭЖ ШОГЫН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.58

ХҮҮХЭД БИШДЭЭ ГЭРЭЭ САНАЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ МОНГОЛ АЖИЧИДЫГ ИХ ДОРД ҮЗДЭГ ДАРАМТАЛДАГ ГЭХ ЯРИА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ САЙН УЛ СУУРЬТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ГЭРЭЭ САНАХААРАА АМИА ОРОЛДОГ ГЭЖ ШОГЫН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.58

ХҮҮХЭД БИШДЭЭ ГЭРЭЭ САНАЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ МОНГОЛ АЖИЧИДЫГ ИХ ДОРД ҮЗДЭГ ДАРАМТАЛДАГ ГЭХ ЯРИА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ САЙН УЛ СУУРЬТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ГЭРЭЭ САНАХААРАА АМИА ОРОЛДОГ ГЭЖ ШОГЫН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.58

ХҮҮХЭД БИШДЭЭ ГЭРЭЭ САНАЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ МОНГОЛ АЖИЧИДЫГ ИХ ДОРД ҮЗДЭГ ДАРАМТАЛДАГ ГЭХ ЯРИА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ САЙН УЛ СУУРЬТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙДЭЭ ГЭРЭЭ САНАХААРАА АМИА ОРОЛДОГ ГЭЖ ШОГЫН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БАЙХАА

Монгол хүн
3 жилийн өмнө
139.5.219.58

ЕР НЬ ИХ ДАРАМТАН ДОР ШОРОН ШИГ АЖИЛУУЛДАГ ЮМ БИШ БИЗ

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.212

Ум ма ни бад мэ хум

Зочин
3 жилийн өмнө
185.200.119.178

Наад Оюу толгой гээд уурхайг хаа, хог новш гэж... Рио тинтог зайлуул, бид яах ч үгүй. Өмнө нь амьдрал илүү дээр байсан.

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.239

Цалинтай шорон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.