СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Португал улс коронавирусийн өвчтөнүүдээ Австри руу илгээнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Португал улсад коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж, эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгууд дүүрсэн тул өвчтөнүүдийг хэдэн зуун бээрийн цаана орших Австри руу илгээхээр болжээ.

ХБНГУ-ын цэргийн хүч мөн эмнэлгийн ажилтнуудаа Португал руу илгээхээр болсон байна. Энэ талаар Германы Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгч "Бид Португалыг эмнэлгийн ажилтнууд, багаж хэрэгслээр дэмжих болно" хэмээн мэдэгдсэн юм.

Германы цэргийнхэн Португал руу 27 эмч, эмнэлгийн ажилтныг эхний ээлжид гурван долоо хоногийн хугацаатай илгээж, суурин болон зөөврийн амьсгалын аппарат болон зөөврийн ор зэргийг хүргэхээр төлөвлөсөн гэж "Der Spiegel" сэтгүүл мэдээлжээ.

Нөгөө талаас Австрийн канцлер Себастиан Курц Португалиас эрчимт эмчилгээ хийлгэх өвчтөнүүдийг хүлээж авахаар болсноо мэдэгдсэн юм. Ноён Курцын хэвлэлийн төлөөлөгч хүлээн авах өвчтөнүүдийн тоо хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд хоёр улс хэлэлцэж байгаа гэдгийг тэмдэглээд,

Өнөөдрийн байдлаар цар тахлын нийт 711,018 тохиолдол бүртгэгдэж, 12,179 хүн нас бараад байгаа Португал улс нь долоо хоногийн халдвар, нас баралтын дунджаараа дэлхийд тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: Sky News

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.