И.Мөнхжаргал: АН-ын Х Их хурал дээр хэлэлцэгдээгүй асуудлыг Ц.Туваан нар Дээд шүүхэд хүргүүлсэн
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүн И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн И.Мөнхжаргал:
-Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо гэж бий. Энэ байгууллага бүх сонгуульт гишүүдийг сонгож, тодруулдаг байгууллага.
АН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа бүх удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, 07-р сарын 03-нд Дотоод сонгуулийн хоро хуралдаж, дараагийн даргыг сонгох товыг зарласан байдаг. Мөн намын Х Их хурлыг товлон зарласан. Үүнээс хойш маш ойлгомжгүй зүйлүүд болж ирлээ.
Олон хүчин зүйлээс хамаарч намын их хурал бололгүй хойшилж ирсэн. Харин АН-ын зарим гишүүд намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргыг бүх гишүүдээс биш Их хурлаас сонгодог байхаар материал бүрдүүлж Дээд шүүхэд хүртэл хүргүүллээ. Гэхдээ Дээд шүүх бүртгэсэнгүй.
Учир нь АН-ын Х Их хурал дээр хэлэлцэгдээгүй, намын гишүүдээс гараагүй саналыг УИХ-ын гишүүн Ц.Адъяасүрэн, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, О.Амартүвшин нар Дээд шүүхэд хүргүүлжээ. Тиймээс ч Дээд шүүх уг дүрмийн өөрчлөлтийг бүртгэгдээгүй. Тиймээс энэ хүмүүс АН-ын нийт гишүүдээс уучлалт гуйх шаардлагатай.
Нэгэнт АН-ын дүрмийн өөрчлөлт бүртгэгдээгүй учраас АН-ын Дотоод сонгуулийн хороо дараах шийдвэрийг гаргаж байна.
1-рт, АН-ын дараагийн даргын сонгуулийг үргэлжлүүлэх. Сонгуулийн сурталчилгааны хэлбэрийг интернэт, телевизээр явуулах.
2-рт, Нэр дэвшигчээс сонгуулийн зардлаас өөр ямар нэгэн дэнчин, хураамж авахгүй байх,
3-рт, АН-ын даргын сонгуулийн санал хураалтад намын бүх гишүүд хамрагдах,
4-рт, Намын даргын сунгаанд нэр дэвшихгүй хүмүүсийг зааж өглөө. Үүнд, Намын дараагийн даргад С.Эрдэнэ, Ц.Туваан, З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Н.Жаргалан, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал, Ц.Баатархүү нар нэр дэвших эрхгүй болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.