СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: ОХУ-ын нэгэн эрэгтэй гудамжинд өөрийгөө шатаажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотын төвд өнгөрөгч ням гарагт нэгэн эрэгтэй шатамхай шингэн ашиглан өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн болохыг орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Тус эрэгтэйг өөрийгөө галдан шатааснаас хойш гэж Москвагийн цагдаагийн хүч мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн албаныхан түүнийг хувийн асуудлаас болж ийм үйлдэлд хөтлөгдсөн бололтой хэмээн дүгнэж байгаа юм.

Уг хэрэг гарах үеэр Москва болон Оросын олон арван бусад хотод мянга мянган хүн жагсан, Кремлийн шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардаж байсан билээ. Гэвч

ОХУ-д үүнтэй ижил төстэй хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарч байжээ. Оросын нэгэн эмэгтэй сэтгүүлчийн Нижний Новгород дахь орон сууцад цагдаа нар нэгжлэг хийсний дараа тэрээр Дотоод хэргийн яамны орон нутгийн хэлтсийн үүдэнд өөрийгөө шатааж, амиа алдсан байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.