СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-01

LIVE: П.Нүрзэд: АН-ын бүх тамга, тэмдэг хүчинтэй хэвээрээ байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд:
-Юун трүүнд Ардчилсан нам хоёр хуваагдаад, хэрүүл тэмцэл болоод байгаа зүйл байхгүйг онцолъё. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж шийдвэр гаргасан.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн С.Чинзориг:

-Намын дарга асан С.Эрдэнэ намын дүрмийг зөрчсөн учир Үндсэн дүрмийн хорооноос сахилгын шийдвэр ногдуулах шийдвэр гаргасан. Түүний хувьд намын эв нэгдлийг хангахгүй, зүй бус үйлдэл гаргаж будлиантуулсан. Мөн тэрээр цахим хурал гэгчийг зохион байгуулж байна. Гэвч С.Эрдэнэ намын ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй учир хууль бус үйл ажиллагаа явууж байна. Тиймээс намаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж, баталгаажуулсан.

-Ц.Тувааныг Дээд шүүхээс хассан шийдвэр гаргасан. Ц.Туваан шийдэр гаргах эрх бүхий хүн мөн үү?

-Ц.Туваан шийдвэр гаргах эрх бүхий хүн мөн. Дээд шүүх бол намын дотоод асуудалд оролцох эрх бүхий байгууллага биш. Харин Үндсэн дүрмийн хороо Ц.Туваан бол АН-ын дэд дарга мөн гэдгийг баталгаажуулсан. АН-ын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.