"НЭГД" уулзалтаар АН залуучууд цар тахлын үеийн менежментийн асуудал дээр байр сууриа илэрхийлж, мөн АН-ын дотоод зөрчилд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад АН-ын дарга асан С.Эрдэнэ, мөн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарыг урьсан аж. Талууд өөр өөрийн үндэслэл, аргументаа нээлттэй ярилцаж, нүүр нүүрээ харж уулзах талбарыг НЭГД аян санал болгожээ.
Гэвч тус уулзалтад намаа хоёр хуваагаад байгаа С.Эрдэнэ, Ц.Туваан нар ирсэнгүй.
АН-д үүсээд буй дүрмийн болон удирдлагын дотоод хямрал нь намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийг төөрөгдүүлсэн эргэлзээтэй байдлыг үүсгээд байгаа. Иймд шийдэл болгож, дотоод эв нэгдэл, зохион байгуулалтаа дүрмийн хүрээнд зарчим тойрч нэгдэхийг шаардаж, мөн намын удирдлагуудаар ажиллаж байсан нэр бүхий гишүүдийг харилцан ойлголцолд хүрч, дотоод асуудлаа нүүр тулж шийдвэрлэх шаардлага тавьж Нэгд! уулзалтыг зохион байгууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.