АНУ-ын Айдоха мужийн Меридиан хотын иргэн Брайн Мосс зургаа дахь удаагаа Айдоха Лоттерийн хонжворт сугалааны азтан болжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Кроссвордоос 250,000 ам.доллар хожсон байна.
Энэ удаагийнх түүний хувьд хамгийн том хонжвор нь юм байна. Ньюко спорт, нэмэлт хүнсний бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулдаг Мосс үргэлж хонжворт сугалаа тоглодог байна. Учир нь түүний оруулж байгаа багахан хувь нэмэр Айдохагийн сургуулиудад дэмжлэг болно гэдгийг мэддэг ажээ.
Айдоха Лоттери нь ашгийнхаа тодорхой хэсгийг олон нийтийн сургуулиудад хандивладаг байна. Өнгөрсөн хугацаанд тус лоттери Айдохагийн нийтийн сургуулиуд, Перманент бийлдинг сангуудаар дамжуулж мужийн их дээд сургуулиуд, коллежуудын барилгын ажилд 961 сая ам.долларын хандив цуглуулжээ.
Зургаа дахь удаагаа Айдоха Лоттерийн азтан болсон Мосс сургуулиудад тусалж байгаагаараа бахархаж байгаа бөгөөд хожлийн мөнгөө охиныхоо боловсролд зарцуулна гэдгээ ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.