XVII жарны цөөвөр хэмээх Төмөр үхэр жилийн сар шинийг баярыг угтаж Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн хамт олон уурхайчдынхаа дунд “Сээр хугалах” цахим дуудлага өрнүүллээ.
Монголчууд нас гүйцсэн үхрийн сээр хуга цохисон эр хүнийг аливаад эв дүйтэй, овсгоо самбаатай хэмээн дүгнэдэг бөгөөд монгол эр хүний есөн эрдэмд багтаадаг.
Өвөрмөц энэхүү цахим давлагааг хүн хоорондын зайг баримтлан Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Урвалжийн хэсэг, Ус хангамжийн цехийн ажилчид үргэлжлүүлж байна.
Цехүүд, ажилтнууд сээр хугалж буй бичлэгээ #selengeresortandtravelcomplex фэйсбүүк хуудсанд байршуулснаар хамгийн их лайк, шэйр авсан бичлэгийн нэг эзэн ялагчаар шалгарах юм. Тэмцээний ялагч ирэх сарын найманд тодорно.
М.ОДГЭРЭЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.