Өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан.
Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгасан.
Уг хуулийн төслийг өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Тэгвэл уг хуулийн төслийг Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо ГҮТББ-ынхан эсэргүүцэж, Монгол Улсын Их хурлын гишүүн Булгантуяад шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шаардлага хүргүүлэх тухай
"2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Та бүхний Монгол Улсын Их хуралд өргөн барьсан “Барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ дагаж мөрдөх тухай түр хуулийн төсөл” нь хэт нэг талыг баримталсан, судалгаа мэдээлэл дутуу, бодит амьдралд хэрэгжих ямар ч боломжгүй хуулийн төсөл болсон хэмээн барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлэгчид бид үзэж байна.
Та бүхэн дээрх хуулийн төслийг санаачлахдаа зах зээлийн судалгаагүйгээр санхүүгийн ТҮЦ-ийг амыг нь таслах гэсэн хуулийг оруулж ирж байгаад бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Та бүхэн Улын Их хурлын чуулган, байнгын хорооны хуралдаануудад үг хэлэхдээ “Иргэн хүн эд зүйлээ барьцаанд тавихдаа буцаан авч чадахгүй гэсэн сэтгэхүйгээр тавьдаг” гэсэн үгийг хэд хэдэн удаагийн асуултанд хариулахдаа хэлсэн нь та бүхний санаачилсан хуулийн төсөлтэй зөрчилдөж байна.
Уг хуулийн төслийг санаачлахдаа зах зээл болон бодит байдал дээр судалж үзээгүй ямар нэгэн тоо баримт огт байхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Эдгээр тоо баримтыг та бүхэнд хавсралтаар хүргүүлж байна.
Цар тахлын үед алданги бодож авч байгаа барьцаат зээлийн газар огт байхгүй. Бид үйл ажиллагаа явуулахдаа харьяа засаг захиргааны байгууллагаас нийт 13 төрлийн баримт бичгийг бүрдүүлж батламжаа авснаар албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд хууль санаачлагчдын үзсэнчлэн “огт зохицуулалтгүй явж байгаа салбар” биш юм. Энэ батламжийг жил бүр авахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлдэг болно. Үүнд:
⦁ Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах түншлэлийн гурвалсан гэрээ. /Уг гэрээ нь хорооны хэсгийн төлөөлөгч, засаг дарга, аж ахуйн нэгж гэсэн гурвалсан гэрээ хийж байнгын албан бичгээр харилцан холбоотой ажилдаг /
⦁ Хорооны засаг даргатай Тохижилт үйлчилгээний гурвалсан гэрээ байгуулдаг. /Хороо, дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага/
⦁ Хог хаягдалын гэрээг /дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/
⦁ Галын дүгнэлт /дүүргийн онцгой байдалын хэлтэс/
⦁ Дохиолол хамгаалалтын гэрээ /хамгаалалтын албатай/
⦁ Нэгдсэн программ хангамжийн гэрээ
⦁ Татварын албаны тодорхойлолт /татвар төлсөн баримт/
⦁ Стандарт хэмжил зүйн газар /жин хэмжүүрийн баталгаажуулалт/
⦁ Үйл ажиллагаа явуулж буй орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн зураглал
⦁ Дүүргийн цагдаагийн хэлтэст тодорхойлолт /Хамтран ажилах гэрээ, харуул хамгаалалт, камерийн тодорхойлолтыг MNS 64 23 стандартын дагуу /
⦁ Түрээсийн гэрээ
⦁ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газраас тодорхойлолт
⦁ Дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс /Үйл ажиллагаа явуулах батламж/
Бид жижиглэнгийн зээл олгодог санхүүгийн бичил бизнес эрхлэгчид бөгөөд хөдлөх хөрөнгө буюу өдөр тутмын цахилгаан барааг барьцаанд авч зээл олгодог. Эдгээр цахилгаан бараа нь өдөр тутамдаа загвар нь шинэчлэгдэж байдаг тул та, бид технологийн шинэчлэлийг зогсоох ямарч боломжгүй юм.
Тухайлбал самсунг А71 маркийн гар утсыг лацтай баталгааны хуудастайг нь САЙН ЭЛЕКТРОНИКС дээр 1.499.900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа байна. Харин хэрэглэсэн хуучин самсунг А71 маркийн гар утас нь үндэсний портал худалдааны сайт буюу ҮНЭГҮЙ.МН дээр иргэд хоорондоо 650.000 төгрөгөөр худалдана /худалдааны үнийг зурган хэлбэрээр хавсаргав/ гэсэн байдаг. Хэрвээ энэ гар утас нь далд эвдрэл гэмтэл үүссэн, мөн нууцлалын кодтой зэрэг байсан тохиолдолд эрсдэл болон хариуцлагаа бид бүхэн бүрэн дүүрэн өөрсдөө хариуцдаг болно.
Ингээд 50 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй нэг барьцаат зээлийн газрын нэг сард гарах үйл ажиллагааны зардлыг бодитойгоор тооцож гаргая. Үүнд:
⦁ Түрээс нэг сарын 800.000 төгрөг
⦁ Харуул хамгаалалт 120.000 төгрөг
⦁ Тог цахилгаан 35.000 төгрөг
⦁ Хог хаягдал 15.000 төгрөг
⦁ Интернэт 45.000 төгрөг
⦁ Программ 50.000 төгрөг
⦁ Ээлжийн ажилтны цалин 1.000.000 төгрөг
⦁ НДШ 100.000 төгрөг /Татварын хөнгөлөлтийн байдалаас хэлбэлзэлтэй байгаа/
⦁ Бичиг хэрэг болон үйлчилгээний бусад зардал 150.000 төгрөг.
Энэ бүхэн нийлээд 2.315.000 төгрөгийн зардал болж байна. Энэ нь 50.000.000 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй аж ахуйн нэгж гэж үзвэл дээрх мөнгийг бүгдийг нь зээлэнд гаргасан тохиолдолд нэг сарын хүү 3 хувь болсноор эргэн орж ирэх хүүгийн ашиг нь 1.500.000 төгрөг болж байгаа юм.
Бидний бизнес нь төрөөс ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр өөрсдөө хариуцлагаа үүрээд ажлын байраа бий болгоод ажиллаж байгаа. Мөн биднээс зээл авч өдөр тутмын амьдрал амжиргаагаа залгуулж байгаа олон мянган иргэд өрх айл байна. Бидний бизнес хаагдсанаар иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй болно. Иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа учраас барьцаат зээлийн газрууд оршин тогтнож байна.
Та бүхний жишээ авч ярьж хэлсэн шиг 30, 40 салбартай барьцаат зээлийн газрууд нь НАЧИН ЗААН, САЙН ЛОМБАРД гэсэн томоохон бизнес эрхлэгчид юм. Тэдний олгож буй зээлийн дүн, эргэлтийн хөрөнгө, салбарын тоо, зах зээлийг хамрах хүрээ зэргийг нь тооцож үзвэл банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд хүрч байгаа юм. Эдгээр том аж ахуйн нэгжүүдтэй ломбардыг жиших нь хэтэрхий өрөөсгөл юм.
Бидний үйлчлүүлэгчид бол 70 орчим хувь нь цахилгаан бараа буюу гар утас, нөүтбүүк, зурагт зэргийг барьцаалж зээл хүсдэг байгаа. Биднээс өөр хандах газаргүй иргэд ч олон байдаг гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн нь жил ирэх тусам өсч байдаг нь хүүг бууруулахад эрсдэл үүсэх нь бага юм. Харин хөдлөх хөрөнгө буюу хуучин цахилгаан барааны үнэ цэн нь өдөр тутамдаа унаж дараа дараагийн шинэ загварууд нь гарч байдаг учраас үнийн алдагдалд орох эрсдэл өндөртэй байдаг юм.
Иймд та бүхэн санаачилсан энэхүү хуулийн төслөө эргэн харж бид бүхний саналыг тусгаж илүү боловсронгуй болгох шаардлага үүсч байна. Ингэснээр энэ салбарт ажиллаж амьдарч байгаа 1000 орчим барьцаат зээлийн газрын эзэд болон 1000 орчим түрээслэгч иргэд аж ахуйн нэгж байгууллага орлогын эх үүсвэртэйгээ үлдэж ажилгүйдэл үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Хүндэтгэсэн, ТУЗ-ийн гишүүд" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ломбард ч хэрэгтэй шүү. Сандарсан үед хамгийн түрүүнд хэрэг болдог газар банкнууп шиг баахан юм нэхэхгүй тавилаа хугацаанд аваад л болно
Ломбард сандарсан үед маш дэмтэйг эддэггүймуу
ломбард хэрэгтэй үйлчилгээ энд бичсэн шиг хаагдахад хүрвэл банк утас авахгүй шдээ. гэнтийн шаардлага зөндөө л гардаг
Сандарсан үед яалт ч үгүй хэрэгтэй үйлчилгээ. Хуучин утас, хэрэглэсэн мөнгөн аяга зэргийг минь ББСБ болон банкууд ямар барьцаалж зээлж олгох биш дээ.
Яарсан сандарсан өвдсөн зовсон үед ломбард шиг хэрэгтэй газар байхгүйэ. Ард иргэддээ тус хүргэх нэрийдлээр энэ газрыг байхгүй болгоод хаячихвал бид чинь яах юм бэ? Банк банк бусууд нь бидний ээмэг бөгж утас тв-г аваад яарч сандарсан үед минь туслах юмуу?
Хамгийн хэрэгтэй салбар ш дээ. Яарч сандарсан үед тэдл хэрэг болдог. Гишүүнээ та нар яагаад ч технологийн салбарын шинэчлэлийг гүйцэж чадахгүй Яагаад . Хуучин барааг шинийн үнээр боддог юм бэ? Та хүний хуучин ээмэг бөгж батере нь муудсан утас нөөтбүүкийг шинэ барааны үнээр авдаг тийммулгуу хүн байсөн юм ууууу
Ami tulsan ued lombard l hereg boldog.Bulgantuya yamar ogoh bish
lombardiig shahaj gargah gesen l huuli baina daaa
Тийм шүү дээ яаж ийж боож хааж байгаад чирч унагах тамын тогооны үлгэр. Хэн хүнсээс хэдэн төгрөг гуйхгүй яарсан, өвдсөн, сандарсан үедээ хүнээс гуйгаад 100 төгрөг ч олддоггүй үе зөндөө л байдаг. Тэглээ гээд май гээд хэн ч зүгээр мөнгө өгөхгүйгээс хойш Ломбардруу л гүйдэг зөндөө л аминд ордог . Банкны зээлээ төлөх гэж утсаа бас бус юмаа барьцаанд тавина. Биднийг ийм өрнөөс өрний хооронд амьдруулж байж одоо бүр сүүлчийн боломжоор минь боож хааж байгаад дургүй хүрч байна. Та нар шиг тэнгэрийн амьтад биднийг мэдхийг ч хүсэхгүй л дээ худлаа попроод нэр олж авах гэсэн ухамсаргүй үйлдэл
Here boloh uedee ch here boldog gazar shuu.
ТАРИХНЫ ИМРАЙ ЗУРАГ МАШ ЯАРАЛТАЙ АВАХУУЛЖ ХАГАЛГААНД ОРОХ БОЛООД УТАСАА ЛОМБАРДАНД ТАВЬЖ БИЛЭЭ!
Улсаас ямар ч тусламж дэмжлэг нэхэхгүй зөвхөн өөрсдийн хөрөнгөөр, бор зүрхээрээ явж байгаа ард түмний нэг хэсэг. Ломбардыг сайн талаас нь харвал нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийг нь тоолоод баршгүй. Үнэхээр судалгаагүй, хэт нэг талыг барьсан хуулийн төсөл болсон харагдсан. Эргэж харах шаардлагатай юмаа.
Lombard xaalgaxgui shuu exneesee ajillaxgui bna ard irged yaj udriin xooloo zalguulax ve Bulgantuya
Хоногийн хоолгүй болсон үед хэн ч мөнгө зээлдэггүй, харьцдагч гүй мөнгөгүй болохоор.... Тийм үед зөвхөн ломбард л хүн гэж хардаг, үйлчилдэг. Муу хэлж бас болохгүйээ.
Hunees guij bhaar lombard orood zeel avah ni amar bdg bainga uilchluuldeg gazartai gaigui uneluuleed tavichihdag
Яарсан сандарсан үед ломбард л аминд ордог шдээ
БЗҮг юунд боож хяхана вэ Ломбардгүй бол бид үнэтэй цайтай юмаа шууд үнэ тохироод зараад дараа нь үнэтэй авах ч юмуу чадахгүй ч байж магадгүй шдээ Түүний оронд тодорхой хэмжээний хүүгээ төлөөд алдахгүй авах нь надад ашигтай гэж боддог Утсаар учраа хэлэхэд найдвартай хадгалдаг шүү
ene bvhen yg amidral deer baidag shv nemj helhed banknaas lombardand zeel ogdoggvi bank busaas zeel abaad lombard ajilluuldag gazar ch bn ene huuliin tosloor bol olon hvn ajilgvi bolj ajilgvidliin too nemegdeheer bn bas dald hubiaraa mongo zeeldeg hvmvvs zondoo baidag ene l nemegdeh bh da
Bankand utas avdag bol bankand l tavina sh dee bbsb bas avahgui Tur shuurhai lombard 5 minutiin dotor bi sanhuugee zohitsuulj chadaj bna . Heregtei hundee heregtee
Bankand utas tavij boldog bol bankand l tavina sh dee. Bbsb bas avahgui. Lombard bol tur shuurhai 5 minutiin dotor l sanhuugee zohitsuulchihna . Heregtei hundee heregtei
Manjiin moljlog shig lombardnii ene ondor huug bolih heregtei sariin 28% aimshig shuu ene.
Амьдралгүй,судалгаагүй хууль банк,ббсб дээр тоглолт хийж попорч чадахгүй болохоор ломбард тоглолт хийх ядмаг арга.хяналтгүй гэж худлаа.хяналт хийх үүрэг нь төрд байгаа.яг хэдэн ломбард ажиллаж байгаагаа мэдэхгүй түүхий хууль өргөн барьсан
Onoo tsagt oir zuuriin mongo zeeleh hun baihgui dandaa l lombard ordog turgen shuurhai 50-100 myangiig yamar bank bank bus n zeeleh bish dee
Zow shde hamgiin tvrgen hugatsaand mongo zeelne hvv baga hugatsaa urt hugatsaanda l zeelee tolood ywchihwal tiim ih hvv bol bhku yarch sandarsan ved 10000 bitgii hel 1000 togrog ch oldohgv ve bdag hvnees guihaar baihgv gdg zeelee ch daraa ni mongoo neheed hetsvvv bdag lombard bol bolomjgv vedee hvvgee ogood hugatsaaga sunguulna ydarsan bidend ih heretei gazar
Нөгөө мөнгө хүүлэгч гээд орилоод байдаг Жагар яаваа ИТ болоод таг болсон уу
Яаж ч бодсон энэ бол автоломбардуудыг бас жижиг ломбардуудыг шахаж гаргах ББСБ уудын захиалгат ажил гэж ойлгосон. Ихэнх УИХ- н гишүүд, баячууд чинь ББСБ тай гээ биз дээ. 1000 шахам ломбард байдаг гэж үзээд энэ тооны цаана барагцаалбал 5000 гаруй хүмүүсийг хоногийн хоолноос нь салгалаа ш дээ. Арай ч дээ ийм судалгаагүй улаан цайм баячуудын захиалгаар ийм зүйл хийж байгаа гишүүн та ард иргэдийг төлөөлж байгаагаасаа ичих хэрэгтэй
Нөгөө мөнгө хүүлэгч гээд орилоод байдаг Жагар яаваа ИТ болоод таг болсон уу
Энэ Булгантуяа гэдэг нөхөр бараг монголд ч амьдарч үзээгүй. Хар багаасаа гадаадад тэнүүчлээд болсон болоогүй баахан гадаадын дипломоос цаашгүй монголын өдөр тутмын амьдралыг юу ч мэдэхгүй шдээ. Энэ их хуралд гардаг нь цэвэр луйвар болсон. Одоо хүртэл тойргийнхон иргэд таньдаггүй. Хар багаасаа амбицалсан увайгүй нөхөр.
Гүйээ тэгээл хүний амьдралд юу эс тохиолдох вээ дээ өнгөрсөн каринтинаар орлого таг зогсоод хүнсгүй болсон үед муу ломбард л санаанд орж байлаа шүү даан ч хаалттай одоо ч ихэнхи ажлахгүй байсын ийм учиртай байсан юм байна. Ер нь иргэд хоорондоо зохицоод явж болж байхад хэдэн эргүү юмнууд юу санаачлаад малтаад байгаа юм бэ энэний оронд өөрсдийнхөө саалийн үнээ болсон ББСБ ын зээлийн хүүг буулгах хууль санаачлаач 3,4,5 гээл жинхэнэ иргэдийн мөнгийг хүүлдэгшд
за ёстой хэрэгтэй газар шүү хамаатан садангаасаа ч авч чадахгүй 100000 төгрөгийг мөнгөн аягаа тавиад авчихдаг 1 хоноод өгөхөд 200 төгрөг л өгдөг. болсон болоогүй өгөх өгөхгүй хүнээс гуйж бснаас энэ нь хамаагүй амар байдаг. Булгантуяа гуай та өгнө гэвэл наад газруудаа хаа хаа банк банк бусын хүүгээр зээлээд суух газар бх уу . Банк бусаас зээл авах гэсэн 5 хувь л бна лээ ш дээ.
Яагаад иргэдэд хамгийн хэрэгтэй байдаг газрыг хавчаад байна. Зарим нь мэдэхгүй л байх ломбард дийлэнх нь маш бага хөрөнгөтэй цалингийн хэмжээний ашигтай байдаг. Ломбардгүй болчуул иргэд эд зүйлээ зарахаас өөр сонголтгүй үлдэнэ. Ломбард бол сунгалт хийгээд мөнгөтэй үедээ авч болдог. УИХ Булгантуяа гэж судалгаа ч хийх чадваргүй ямар ичмээр тоо баримт яриад байна. Амьдралын ухаанч алга тооны ухаанч алга. Харьцуулалт, хөрөнгийн хэмжээ, хэд нь хичнээн орлоготой, хэдэн төгрөгний зээл олгодог, 100000ын 3%, 10 саяын 3% хоёр маш том ялгаа шүү
ene huuli batlahdwal guilgachid ajilguichuud l nemegdked bn uls nmg tejeehuu???
hunees hergtei uede mungu zeelj hool undandaa zalguulcgaad dra n uguhgui gj guriine gedeg arai shu humuse sadan turul tanil talasa awh cgadku ued lombard l hereg boldog shude
mash heregtei shuu..
Vlgen salgan tesrj bhad yaaj amidar geed bgaan be
Covidiin ved ajiliin bair halj daramtalj bn es zvigvi MAH hvrelsvhiig urdaa barij garchaad baahan hulgaichid niilvvlj suulagachaad arai baina zaigaa tawi
Bulgantuya Jargalsaihan suuri medleg gej ta 2t baidag ym bol sudalgaa shinjilgeetei huuli sanaachilj baina ta 2 iig ard tumen songoson ergeed buulgaj chadna shuu!!! Ard tumen jijig dund business erhlegchidee bitgii ingej hawchij booj bai Bank bank busaa zohitsuulaltand oruul ehleed malnuudaa
Ard tvmnii hamgiin oirin tuslagch lombard shvv dee huuchin eemeg bogjoo gar utsaa bariad bank yawahgvi bizdee. Amidrald hiitstei huuli sanaachilmaar yum daa.