Ардчилсан нам доторх хэрүүл, тэмцэл үргэлжилсэн хэвээр байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд С.Эрдэнэ Ардчилсан намын дэд дарга Ц.Тувааныг чөлөөлсөн гэдгээ цахим хуудаснаа мэдээлжээ. Улмаар намын дэд даргын сонгон шалгаруулалт зарласан болохоо ч онцолсон байна.
Гэтэл Ц.Туваан нарын талаас Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаанд хассан шийдвэр гаргажээ. Уг асуудлаараа яг одоо 11:30 цагаас олон нийтэд хандан мэдээлэхээр болжээ.
Ийнхүү Ардчилсан намынхан хоёр талд нэг нь нэгнээ чөлөөлж, намаасаа хөөсөөр байгаа ч аль нь баталгаатай эсэх нь одоог хүртэл бүрэн, дүүрэн тодорхой болоогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эд хоорондоо учираа олдоггүй сданууд шүү
Icheechee Erdeneee...