СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Навальныйг суллахыг шаардсан жагсаалын үеэр 5,000 гаруй хүнийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург, Новосибирск, Якутск зэрэг 90 орчим хотод сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальныйг суллахыг шаардаж олон мянган иргэн албан ёсны зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулжээ.

Москва хотод цагдаа нар метроны буудлууд, төвийн хэсгүүдийн замыг хаасан байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр 5,000 гаруй иргэнийг баривчлан саатуулжээ.

. Үүний дараа Навальныйг дэмжигчид хоёр дахь долоо хоногтоо дараалан эсэргүүцлийн жагсаал хийлээ.

Түүний баривчилгааг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн намар Новичокоор хордуулсан хэргийг Оросын Засгийн газар зохион байгуулсан гэж буруутгасаар байгаа юм.

ВВС агентлагийн Москва дахь сурвалжлагч Сара Рэйнсфордын хэлснээр жагсагчид болон цагдаа нар муур хулгана болон хөөцөлджээ. .

Харин цагдаа нарын зүгээс коронавируст цар тахалтай холбогдуулаад хөл хорио, хорио цээрийн хатуу дэглэм баримталсан тул олон нийтийн цугларалт, жагсаал цуглааныг хууль бус гэж үзэн тараахыг оролджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гость
3 жилийн өмнө
185.167.116.140

Страна с диктатурой и это говорит обо всем.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.