Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 163 хүн эх орондоо иржээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо ирсэн байна.
Улсын онцгой комиссын шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авсан даруйдаа сар бүр 800-1000 иргэнээ татан авчрахаа онцсон юм.
Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу:
-Хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд - Сөүл,
-Хоёрдугаар сарын 10-нд-Токио,
-Хоёрдугаар сарын 24-нд -Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийнэ. Уг нислэгүүдээр 850 орчим иргэнээ татаж авахаар тооцоолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.