СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-01

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уурхайн ажилтнаас халдвар илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах ОБЕГ-т ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тус аймгийн Ерөө суманд коронавирусийн халдвар батлагдсан талаар мэдээлэл өглөө. 

Тус аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани өчигдөр /2021.01.31/ ээлж солилцох ажлыг зохион байгуулсан юм байна. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсан. Тэднээс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин сууж байгаа. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, шинжилгээний хариу батлагджээ. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг дарга тэргүүтэй онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллахаар 04.00 цагт хөдөлсөн байна.

Сэлэнгэ аймагт Covid-19 халдварын  батлагдсан тохиолдол нийт 217 бүртгэгдэж, сүүлийн 41 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Гэвч ээлж солилцох үеэр халдварын нэг тохиолдол батлагдсан тул түүний ойрын болон хоёрдогч хавьтлуудын судалгааг хийж, ажиглалт хяналтад авчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.