Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нар ЭМЯ-ны дэргэдэх Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Мэдээж сайн, сайхан зүйл олон байгаа. Бие биедээ тал засах хэрэггүй. Амаргүй нөхцөл байдалд дунд ажиллаж байгаа. Бодит зөв байдлаар хэрхэн урагшлах вэ.
Халдвар хамгааллын дэглэм яагаад Шуурхай штабын энэ өрөөнд барихгүй байгаа юм бэ. Та нар дэглэмээ барихгүй байхад иргэд, бизнес эрхлэгчид хэрхэн зайгаа барь гэж хэлж чадах юм бэ.
Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргадаг. Гэтэл анхан, дунд шатанд яг энэ зайгаа барьж чадахгүй байгаа шиг замхарч байна. Шат шатандаа хариуцлага хүлээж ажиллах ёстой шүү. Яамдууд нь алдаагаа нэг нэгэн рүүгээ чихдэг. Цар тахалтай тэмцэх бол хүнсний аюулгүй байдал, боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын уялдаа холбоо.
Өнөөдөр Засгийн газар дээр гарсан шийдвэр хэрэгжилтийнхээ шатанд цогц үйлдлийг үзүүлж чадахгүй. Та нар өөрсдөө баталсан шийдвэрээ дагахгүй бол хэн та нарын баталсан шийдвэрийг дагах юм бэ. Тийм учраас хандлагаас эхлэх хэрэгтэй.
Тусгаарлалтын байранд халдвар, хамгааллын дэглэм алдагдсан нь үнэн үүнийг АТГ, цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийх хэрэгтэй. Хөл хорионы үед халдвар хамгааллыг дэглэм хотын төвд сайн байсан учир нь дарга нар шалгадаг учраас харин гэр хороололд туйлын хангалтгүй байсан шүү.
Ийм нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. НОК, УОК, ЭМЯ-аа хөдөлгүүр чинь доголдоод байна. Мэдээллийг нэг хүн өгөлдөө энд тэнд очиж, дарга нар нь өөр юм ярих юм.
Шадар сайд нэг юм ярина. Нийслэл дээр очоод өөрчлөгдөнө. Шат шатандаа өөр, өөр ойлголтыг иргэдэд өгөөд байна. Энэ дундаас нэгдсэн ойлголтыг иргэд яаж авах юм бэ.
Иргэндээ үйлчлэх сэтгэл зүйтэй бай. Энэ танхим дотроо нэгдсэн удирдлагатай байх ёстой. Жижиг асуудал болгоныг орхигдолгүй ажиллах хэрэгтэй. Халдвар алдсан нь анхан, дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүйгээс болсон. Иргэдийн өргөдлийг яг уншиж байгаа юу. Би дахин 14 хоногийн дараа дахиж ирж, нөхцөл байдалтай танилцана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zob, medremjtei bna, EC. Ter Yyganbayar gedeg noxor -g solio. Zunjingaa gadaadaas ochson irgediig zagnasan. Odoo bolno. Ajlaa xiij chaddag xynd ajliig ni ogox xeregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Цар тахалын үeд тусгай жороор олгодог сэтгэцэд нөлөөтэй эмийг 7 хоногоор биш 14 - 30 хоногоор бичиж өгвөл зүгээр бна 7 хоног болгон эмнэлэг явж эм бичүүлж авах хэрэг гарах юм олон удаа гармааргүй бна үүнийг шийдэж өгөөч ядаж л хөл хорио тогтоосон үeд