СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сар бүр 800-1,000 иргэнээ гадаадаас татаж авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар УОК-ын танилцуулга мэдээллийг сонсжээ.

2021 оны хоёрдугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, хоёрдугаар сарын 10-нд Токио, хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 850 орчим иргэнээ татаж авна. Тэгвэл аж.

Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.

Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байгаа.

Улсын хэмжээнд "Ковид-19"-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн байна. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байгаа юм.

21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангасан бөгөөд одоогоор 540 ор бэлэн байгаа аж.

Мөн дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд

2020 оны арванхоёрдугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байсан бол он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.