Өмнөд Солонгосыг өнгөрөгч баасан гарагт хүчтэй салхи шуурга дайрч өнгөрөн, нэг хүн сураггүй алга болж, хоёр хүн гэмтэж бэртжээ.
Тус улсын Цаг уурын албанаас баасан гарагийн өглөөний 09:00 цаг гэхэд хүчтэй салхины талаар зөвлөмжийг орон даяар илгээсэн байна. Салхины хурд Ансан хотод цагт 84 км, Ёосу хотод цагт 101 км-тэй байсан бол Чежү арал дээр салхины хурд цагт 109 км-т хүрчээ.
БНСУ-ын Гамшгаас хамгаалах, аюулгүй байдлын төв штабын мэдээлснээр лхагва гарагаас хойш хүчтэй салхи шуурганы улмаас барилга байгууламж хохирсон 175 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүчтэй салхи барилгын хана, автомашин, байшингийн дээврүүдийг сүйтгэсэн аж.
Түүнчлэн хүчтэй салхинд өртсөн ачааны хөлөг онгоц Йосу орчмын усанд живсэн бөгөөд хөлөг дээр байсан найман далайчныг аварч чадсан хэдий ч нэг далайчин сураггүй алга болоод байгаа юм. Мөн Сөүл, Пусан хотуудад оршин суудаг хоёр хүн салхинд хийссэн зүйлд цохиулж гэмтсэн байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ойлгомжтой хойд солонгост нэг цэргийн ахмадтай цуг байгаа