СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2021-01-30

ХЭҮК-оос QR код уншуулах нь хүний эрхийг зөрчсөн явдал гэж үзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос QR код уншуулах буюу E-barimt системд суурилсан бүртгэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэлийг үүсгэсэн гэж үзэн, УОК-т шаардлага хүргүүлжээ.

Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээ авахыг УОК-оос шаардсан байна. Үүнд:

1. , энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг Комисст ирүүлэх, олон нийтэд мэдээлэх;

2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах;

3. E-barimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх.

ХЭҮК-ын албан ёсны мэдэгдэлд "Коронавируст халдвараас Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэхдээ хүний зарим эрх, эрх чөлөөг хууль гаргаж, хязгаарлаж болно. Гэхдээ ийм хязгаарлалт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг биелүүлэхэд зохистой хэр хэмжээтэй, хүний эрх, эрх чөлөөнд хамгийн бага хязгаарлалт тогтоосон байвал зохино.

тул 2021 оны 01 дүгээр сарын 29-нд ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Улсын Онцгой Комисст хүргүүллээ" гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.