СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-30

LIVE: "Интермед" эмнэлгээс батлагдаж ирсэн хүний биеийн байдал маш хүнд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: " Батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас илэрсэн.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 908 болж, улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,742 болсон бол үүнээс 1,321 хүн нь эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 408 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 53, хөнгөн 353 байна.

Зохиомол амьсгалын аппарат зүүн, эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Сүүлийн үед халдвар эрс нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод хоногтоо 15-аас дээш 20,30 тохиолдол бүртгэгддэг боллоо. Энэ боло хүн ардын дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрийн өвчлөл явагдаж байгаагийн илрэл.

Өвчлөл идэвхтэй байгаа гол голомт бол Баянзүрх дүүргийн 8-р хорооны "Х" апартмент. Мөн "Микс" пиццагийн хүргэлтийн ажилтан халдвараар өвчилсөнтэй холбоотойгоор ажилчид болон гэр бүлийн дундаас бүртгэгдсэн тохиолдол 11 болсон.

Банк бус санхүүгийн байгууллагад ажилдаг хүний дүү нь өвдсөнөөс болоод эгч өвдсөн бөгөөд эгч нь асрамжийн газар ажиллуулдаг. Энэхүү Одоо тэднийг ажиглан тусгаарлах байрт шилжүүлэн, ажиглаж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.