СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-29

LIVE: Засгийн газрын сайд нарыг УИХ-ын чуулган дээр танилцуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж анх удаа 4 эмэгтэй, үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж ирсэн явдал гэв. 

Өөр нэг онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хамгийн туршлагатай улстөрч гэгддэг Ц.Нямдоржийг Засгийн газрын “гал тогоо” гэгддэг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулах гэж байгаа нь цагаа олсон сонголт гэж дүгнэгдэж байна. Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай.

Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй, харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно..

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн.

  1. Шадар сайд С.Амарсайхан,
  2. МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
  4. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  5. Сангийн сайд Б.Жавхлан,
  6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  7. Соёлын сайд Ч.Номин,
  8. Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
  9. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан,
  10. Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
  11. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
  12. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
  13. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
  14. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
  15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
  16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн би.
3 жилийн өмнө
192.82.76.29

Засгийн газрын бүрэлдэхүүнд сэтгэл ханамжтай байна. Сонголт зөв болсон. Амжилт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.