БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлын зогсоол дээр хаягдсан гадаадын иргэдийн автомашинуудын тоо нэмэгдэж байгаа нь онгоцны буудлын удирдлагуудын толгойн өвчин болоод байна.
Тус нисэх онгоцны буудлын зогсоол дээр нэг жилээс илүү хугацаагаар зогсож байгаа автомашинуудын талаас илүү хувь нь Өмнөд Солонгосоос явсан гадаадын иргэдийнх аж. 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл нисэх буудлын зогсоол дээр ийм төрлийн 24 тээврийн хэрэгсэл байсан бол энэ долоо хоногийн лхагва гарагийн байдлаар энэ үзүүлэлт хоёр дахин өссөн байна.
Инчон нисэх онгоцны буудлын богино хугацааны зогсоол нь өдрийн 24,000 воны үнэтэй байдаг бол удаан хугацааны зогсоол нь 9,000 воны үнээр үйлчилдэг бөгөөд орхигдсон машинуудын зогсоолын төлбөрийн өр нь 480 сая вонд хүрчээ.
Эдгээр машины дунд "Mercedes Benz"-ийн "S Class", "E Class" зэрэг тансаг зэрэглэлийн седан, сургуулийн автобус төдийгүй АНУ-ын Өмнөд Солонгос дахь хүчний хамааралтай тээврийн хэрэгсэл ч байжээ. Зогсоол дээр хамгийн удсан машин нь долоон жил нэг сар болсон бөгөөд зогсоолын төлбөр нь 25 сая вон болсон байна.
Нисэх буудлын харьяалагддаг Инчоны Жунг дүүрэг автомашинуудыг улсын дуудлага худалдаагаар зарах эсвэл Өмнөд Солонгосын Автомашины менежментийн тухай хуулийн дагуу устгалд оруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уул уурхайн өрийг царцаах цар тахалтай үед. Боломжтой.банкын өр машины өр байрны гэх мэт .гамшигт юу ч хэрэггүй хог хаягдал булшлах газаргүй.Малаар аа амьдарч устай байхад болоо.