Тайландын цагдаа нар коронавирусийн хорио зөрчиж шөнийн цэнгээний газарт үдэшлэг хийж, оролцсон гадаадын 90 жуулчныг баривчлан саатуулсан тухай мэдээлэв.
Сурат Тани булангийн Ко Панганы 360 Bar шөнийн цэнгээний газарт мягмар гарагийн орой явуулсан баривчилгааны үеэр Тайландын 22 иргэнийг баривчлан саатуулжээ. Үдэшлэгт оролцсон, зохион байгуулсан тэдгээр хүмүүсийг гуравдугаар сараас хойш хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэж буруутгасан.
Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь батлан даалтад суллагдсан бөгөөд 28 нь саатуулагдсан хэвээр үлдсэн байна. Саатуулагдсан гадны жуулчдын дотор Францын 20, Америкийн 10, Британийн 6 иргэн багтжээ. Хориг зөрчсөн тохиолдолд дээд тал нь хоёр жилийн хорих ял, 40,000 бахт буюу 1,300 ам.долларын торгуультай байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.