Францын өмнөд хэсэгт байрлах Сенуиллак тосгоны орлогч дарга 38 настай Сандра Винсенте өөрийн тэжээдэг хоёр Ротвейлер нохойдоо бариулж, нас баржээ.
Түүнийг мягмар гарагт хашаандаа нас барсан байсныг хамтрагч нь олсон бөгөөд хоёр нохой нь хажууд нь байжээ. Нохдын ам цустай байсныг гэрч хэлсэн юм. 2014 онд тосгоны захирагчаар сонгогдож байсан Винсенте хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэргэнцэр дээр суугаад 10 жил болсон байна.
Тарн бүсийн нийслэл Альби хотын Улсын прокурор Фредерик Кузин энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрээр "Тэрээр нохойнууддаа хазуулан, амиа алдсан. Түүний хувцас ч мөн урагдсан байсан" хэмээн "AFP" агентлагт ярьжээ. Альбигийн прокурорууд Винсентегийн үхэлд хүний нөлөө орсон гэх нотолгоог одоогоор олоогүй байгаа хэдий ч түүнийг ноходдоо хазуулахаасаа өмнө нас барсан эсэхийг тогтоох шаардлагатай байгаа юм.
Сенуиллак хотын дарга Бернард Феррет Винсентегийн үхэлд маш их цочирдсоноо тэмдэглэн, "Энэ бол ойлгомжгүй, шударга бус явдал. Хэнд ч ийм зүйл тохиолдох учиргүй, ялангуяа түүнд. Винсенте хөгжлийн бэрхшээлтэй байсан ч маш идэвхтэй байсан" хэмээжээ.
Хоёр нохойг бусад хүмүүст аюул учруулахаас сэргийлэн мал эмнэлэгт байрлуулаад байгаа аж.
Эх сурвалж: Newsweek
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нохой угаасаа эзэн ээ баридаг зөндөө л сонсож байсан
Minii medeh yag ene nohoi ezniihee holiig hazaad daraa ni buuduulsan daa. Mongold . Setgetsiin huvid engiin nohoi shig bish shuud helehed huniiheer bol setgetsiin asuudaltai