СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваний тусгаар тогтнол бол “дайны эхлэл” гэдгийг БНХАУ анхааруулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ Тайваний тусгаар тогтнолын асуудал дээр байр сууриа хурцаар илэрхийллээ. Тайваньчуудын тусгаар тогтнол бол Бээжинд “дайн” зарласан үйлдэл гэдгийг хатуу анхааруулжээ.

Уг мэдэгдлээс өмнө Бээжин цэрэг армийн ажиллагаагаа идэвхжүүлсэн ба Тайваний ойролцоо дайн тулааны зориулалттай нисэх онгоцуудыг илгээгээд байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын шинэ Ерөнхийлөгч .

АНУ-ын шинээр сонгогдсон эрх баригчид Тайваний батлан хамгаалах чадамжийг Вашингтон дэмжинэ гэдгийг бататган мэдэгдэл хийсэн. Үүний хариуд Хятадын Батлан хамгаалахын төлөөлөгч Ву Чиан пүрэв гарагт болсон хэвлэлийн хурал дээр “Тайваний тусгаар тогтнолыг дэмжих хүчинд анхааруулж хэлэхэд галаар наадвал өөрсдийгөө шатаах болно. Тайваний тусгаар тогтнол бол дайны эхлэл” гэжээ.

Тайвань өөрсдийгөө тусгаар тогтносон улс гэж үздэг боловч Хятадын Засгийн газар өөрийн муж гэж үздэг аюулгүй байдлын эмзэг сэдэв юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.