БЗД-ийн удирдлагууд Төрийн жинхэнэ 28 албан хаагч нарыг ажлаас чөлөөлжээ. Тухайн албан хаагч нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн ч дарамт, шахалтаар ажлаа өгсөн талаар БЗД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуйн тасгийн даргын түр орлон гүйцэтгэгч Л.Дэлгэрмаа дурдсан юм.
Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйл дээр түр орлон гүйцэтгэгч өөрөө өмнөх ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр хавсран гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ үндэслэлийг буруугаар ашиглаж, 2021 оны 1 сарын 15-ны өдөр намайг төрийн албанаас чөлөөлөх сонсгол ажиллагаа хийгдсэн. Дүүргийн засаг дарга бусад албаны хүмүүс хууль бус халгаа, сэлгий хийхгүй байгаа гэсэн мөртлөө. Төрийн албан хаагч нарт сануулах хуудсыг “талх, чихэр” шиг тарааж дарамталж байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн зургаан хэлтэс албадын дарга 28 төрийн албан хаагч нар өөрийн хүсэлт буюу дарамт, шахалт дор ажлаа өгч байна.
Надад зургаан сарын тэтгэмж хэмээн 4 сая төгрөгийг санал болгож, ажлаа хүлээлгэн өг хэмээсэн. Энэ мэт төрийн албан хаагч нар санал тавьж, дарамт шахалт үзүүлэн өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгж болдгтйм уу???!!!!!
eznii alba eeljtei haani alba halaatai 28 toriin alba haagch niilj gariin vseg tsugluulj temtseldeh heregtei zvger suuj bgd ajila ogno gej bj bolohgvi ..erh ashgiin zorchil bn
Түр орлон гүйцэтгэгч гэж ямар албантушаал байдын. Зохиомол ажлын байр юмуу шал дэмий цалин авагч байж халагдсан нь болж балай хүүхэн
Хамгийн гол нь оронд нь бас л өөрийн хүнээ авдаг шүү дээ. Энэ ажлын байр хэрэггүй гээд хүн шинээр авдаггүй бол бас өөр хэрэг. Дарамтлагчид арай их болоод байгаа юм биш үү
Төрийн албийн данхайснийш бүгд л мэдэж байгаа ш дээ. Цөөлөх нь зөв. Хувийн хэвшилд ажилд ороход яав л гэж. Баялаг бүтээнэ биз дээ. Татвар төлнө.
Дандаа л ингэдэг шүү дээ