СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төмөр зам дагасан анхны голомт буюу халдвар тархсан ойн баярт ОХУ-аас зочид ирсэн үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас "2020.11.06-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан ”Дархан Өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулагдсан арга хэмжээнд ОХУ-аас 30 иргэн оролцсон эсэх талаар" Зам, тээврийн хөгжлийн сайдад асуулга тавьсан аж. Уг асуулгын хариуг өнөөдрийн /2021-01-29/ үдээс хойшхи чуулганаар хэлэлцэнэ.

Манай Улсад анхны голомтолсон Ковидын халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарсан бөгөөд уг голомтын шалтгаан нь тус сарын 06-ний өдөр Дархан-Уул аймагт болсон Төмөр замчдын баяр юм. Уг баярт ОХУ-аас 30 иргэн ирж оролцсон бөгөөд тухайн үед манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад халдварын голомт эрчимтэй тархаж байсан билээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тухайн ойн баярт уригдаж ирсэн орос иргэд халдвар тээж авчирсан байх магадлалтай гэж үзэж буй бөгөөд хэрэв энэ таамаг батлагдвал халдвар ихээр тархаж буй бүс нутгаас зочин урьж дотоодын халдвар тараасан төмөр замын салбарын удирдлагууд хариуцлага хүлээх учиртай юм.

Уг асуудлын дараа:

- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

- Хуулийн төслүүдийг эцэслэн батлах;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга;

- Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа;

- Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.