СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-29

0-3 насны хүүхдээ харж буй эх ажилдаа орсон тохиолдолд эцэгт нь үргэлжлүүлэн мөнгөн тэтгэмж олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн таван заалт хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Ингээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг 0-3 насны хүүхдээ гэртээ харж байх хугацаанд улсаас олгож буй мөнгөн тэтгэмжийг олгохдоо хүйсээр ялгаварлан гадуурхсан байна гэж үзэж, уг хуулийн үйлчлэлийн хугацааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн. Харин чуулганы хуралдаанд оролцсон гишүүд ҮХЦ-ийн уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Ингэснээр 0-3 насны хүүхдээ харж буй эхэд сар бүр олгодог 50,0 мянган төгрөг олгох үйл явц хэвээр үргэлжлэх бөгөөд харин ирэх долоодугаар сарын 01-ээс өмнө амжиж УИХ хуулийн алдаагаа засах шаардлага үүслээ. Хэрэв хуульд өөрчлөлт орвол 0-3 насны хүүхдээ харж буй эх ажилдаа орсон тохиолдолд уг мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн гэртээ хүүхдээ харж буй эцэгт нь олгох хуулийн зохицуулалт хийх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.