Италийн 15 дугаар зууны үеийн алдарт уран зураач Сандро Боттичеллийн уран зургуудын нэг “Young Man Holding a Roundel” дуудлага худалдаагаар сэргэн мандалтын үеийн хамгийн үнэтэй уран зураг болон зарагджээ. Тус зургийг пүрэв гарагт болсон Сотебийс дуудлага худалдаагаар 92 сая ам.доллараар хувийн цуглуулагч худалдаж авсан байна.
Цар тахлын үетэй холбогдуулан дуудлага худалдааг цахимаар зохион байгуулсан байна. Италийн алдарт уран зураачийн уг бүтээлийг 1470-1480-аад оны үед зурсан гэж үздэг. Өмнөх эзэмшигч нь 1982 онд өнөөдрийн ханшаар сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр худалдаж авч байжээ.
Энэ намар есдүгээр сард Парист Боттечилийн 40 орчим бүтээлийг дэлгэж үзүүлэхээр болсон бөгөөд энэ нь урлагийн томоохон шоунуудын нэг болно гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.