Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.29) хуралдаанаар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Дашрамд дурдахад МАН-ын үүсгэн байгуулагдсаны 100 жилийг ойг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдөр тэмдэглэх товтой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
юун баяр харинч уй гашуу бишүү 100 жил боллоо гээд улс орны хөгжил хүний төлөвшил соёл боловсрол гэж юу бна бид эднээс хөгжил гээд өндөр байшин үнэтэй машин харвардын дайны сургууль цэцэрлэг нэхсэнгүй айх айдасгүй шудрага харилцаа /хөдөмөрийн тэгш харилцаа шудрага хувиарлалт л хүсч ирлээ гэвч тэгсэнгүй