СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-29

LIVE: АН-ын залуучууд аль нэг цамхгийн нам биш үзэл санааны нам байхын төлөө тэмцэхээ илэрхийллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ардчилсан намын дунд шатны гишүүд болох залуучууд өнөөдөр С.Зориг агсны хөшөөний урд МАН болон АН-ын удирдлагуудад хандан мэдэгдэл хийлээ. 

Ардчилсан намын залуучуудын хувьд ардчиллаа, үнэт зүйлээ авч үлдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Эх баригч МАН Ковид-19 гарснаас хойш ямар ч бэлтгэлгүй, хариуцлагагүй, ойлгомжгүй хүний эрх зөрчсөн мэдэгдэл, шийдвэр гаргасан. Өнөөдрийг хүртэл ард иргэдийн хандив, тусламжийг хэрхэн зарцуулснаа ил тод тайлагнахгүй байна. Засгийн газар нь огцорч, 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Гэтэл ард иргэддээ хандсан шийдвэр гаргахгүй байна.

Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг залуу гишүүд бид нар шаардаж, талуудад хатуу мэдэгдэж байна.

Ардчилсан намын залуучууд .  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.