СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаач гэр бүлийн 5 хүн амиа алдсан галыг тавьсан өсвөр настнуудыг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Денвер хотод Сенегалиас ирсэн цагаач гэр бүлийн таван хүн өнгөрсөн жил байшиндаа шатаж амиа алдаж байсан. .

Денверийн цагдаагийн газар 16 настай хоёр, 15 настай нэг хүүхдийг хүн амь, санаатайгаар гал түймэр тавьсан, орон байр дээрэмдсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган сэжиглэжээ. Хөвгүүдийн нэрийг олон нийтэд зарлаагүй ба прокурорт албан ёсоор хэрэг үүсээгүй гэж мэдээлжээ.

Олон нийтэд дэлгэсэн хэргийн нотлох баримт болсон зурган дээр гурван хүн хар өнгийн малгайтай цамц өмсөж, амны хаалт зүүж нүүрээ халхлан байшинд санаатайгаар гал тавьсны дараа хар өнгийн суудлын автомашинтай хэргийн газраас зугтжээ. Уг галын үеэр байшинд байсан зарим цагаач иргэн цонхоороо үсэрч амьд гарсан ба ойролцоох хоёр байшин цуг шатсан юм.

Үүний дараа Сенегалийн Ерөнхийлөгч Мэки Солл мэдэгдэл хийж олон улсын анхаарлыг татсан билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.100

Adgiin novshnuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.