СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-29

С.Ганбаатар: Урьд шөнийн 01 цагийн орчимд 400 тэрбум долларын баялаг наашаа ирэх замдаа орсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар түүнтэй уулзаж хамтран Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэх гаргахаар болсон. Мөн түүнийг өлсгөлөнгөө зогсоолоо хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсан.

Тэгвэл С.Ганбаатар гишүүн урьд шөнийн 03:00 цагийн орчимд цахим хуудас дээрээ өлсгөлөн зогсоогүй болохыг мэдэгдэж, маргааш өглөө буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өглөөний 09:00 цагаас Нью-Йоркийн дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулах болсон тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр дөнгөж сая талбай дээр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Надад нэг захидал ирлээ. Захидлын эзэн: Би аавтайгаа амьдардаг. Монголын ард түмний төлөө тэмцэж буй С.Ганбаатар ахдаа баярлалаа. Төр засаг биднийг тэнэгтүүлж байна. Та биднийг гэр дулаан, гэдэс цатгалан байлгах гэж тэмцэж байна. Хэдхэн жилийн дараа Монгол Улс маань сүү долоосон гөлөг шиг, сүр нь үхсэн бух шиг болох нээ. Би өөрийнхөө сэтгэлээр бичлээ. Оюун-Ундраа цогцолбор сургуулийн 8-ын 9-р ангийн сурагч Дөл гэжээ. 

Би маш их талархаж байна. Энэ мэтчилэнгээр Монголын ард түмэн минь намайг дэмжиж байгаад бүр их баярлаж байна.

. Замд нь будлиан орсон. Шөнөжин үймэлдэж байгаа мафийн бүлэглэлийн хутгууранд орсон. Би ганцаараа тэмцээгүй, талбай дээр сууж байхад минь төрийн ордонд мөн маш олон гишүүн, надтай хамт тэмцэгч гишүүд мөн тэмцсээр байгаа. Би дахин 20 хоног өлсөхөд бэлэн.

Баялаг гэхдээ гэртээ ирэх замдаа орсон. Баялгийг хулгайлсан мафийн бүлэглэл боож үхэх гэж байна. Шинэ ерөнхий сайд мафийн барьцаанд орсон юм шиг байна. Чи улсын ерөнхий сайд юм уу, Рио Тинтогийн бууны нохойнуудын барьцаанд орсон юм уу гэдгээ надад биш Монголын ард түмэнд хэлээрэй.

Би 09:00 цагаас хойш тэвчээртэй хүлээж байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.196

Оюунэрдэнэ гарын үсгээ зураа !!!

Зочин
3 жилийн өмнө
64.119.18.170

Зөнч болчихсиймуу!? Насанд хүрээгүй хүүхдийн захидал яриад яачихсан хүн бэ? Наадахыгаа УИХ дээрээ шийдээчээ!?!!

зочин
3 жилийн өмнө
66.181.161.106

ард түмний толгойг угаачих юмаа. өрөнд л орношдээ , Рио тинто оруулсан хөрөнгөө нэхэмжлэж таараа . юу гэж зүгээр өгөхөвдээ . гэрээгээ сайжруулах хэрэгтэй . энийг Ганбаатар төлөхгүй манай улс л төлнө . өрөн доороос нь гарахгүй юм бналдаа Гагбаатар өөрийнхөө нэр хүндийн төлөө тэмцэж бна

зочин
3 жилийн өмнө
66.181.161.106

шал худлаа . тэнэг хүн хуурч байгаа юм шиг. аргагүй л аяга таваг угаагч юмдаа , өөрийнхээ эрүүл мэндийн төлөө нойтон өлсөглөн гэж мацаг барьж байгаамуудаа ккк

Зочин
3 жилийн өмнө
202.21.110.82

ene pizda yum nuuj ideed bnaa.dahiad 20 honog ch deh shig zailaasai

Доогий
3 жилийн өмнө
188.188.14.145

Ха ха ха ха ха

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.71

энэ ондоо зорилготой

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.8

Mash demjij bna bie setgeleeren demjij bna

D Tsogtgerel
3 жилийн өмнө
192.82.73.182

Demnij bn

Irgen
3 жилийн өмнө
66.181.176.93

Naadahaa barivchlaachee.

Иргэн
3 жилийн өмнө
192.82.68.49

Яачиж бодсон Оюутолгой бол монголын өмч мөнөөсөө мөн зарим нэг хариуцлагагүй хүмүүсээс болоод бид Оюутолгойгоос ашигаа хүртэж чадахгүй гадныханд зүгээр харсаар байж дээрэмдүүлж байна шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.