МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлөөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж байгаа ажээ. Хэрэв өнөөдөр сайд нараа тодруулж, чуулганд танилцуулж, хүн тус бүрээр томилуулж дуусвал УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийх юм байна.
Одоогоор өмнөх Засгийн газрын есөн сайдыг хэвэр үлдээж долоон сайдыг шинээр оруулж ирнэ гэх таамаг яригдаж байна.
Шинээр томилогдох сайд нарт,
• Шадар сайд –С.Амарсайхан
• ЗГХЭГ-ын дарга –О.Батнайрамдал
• Сангийн сайд – Б.Жавхлан
• Гадаад харилцааны сайд – Х.Булгантуяа
• Эрүүл мэндийн сайд – Т.Болормаа, Т.Мөнхсайхан
• Боловсрол, шинжлэх ухааны сайд –Л.Энх-Амгалан
• Соёлын сайд – Ч.Номин, С.Батцэцэг нарын нэрс яригдаж байна. Бусад сайд нараа хэвээр үлдэх бололтой. Гэвч энэ бол баттай таамаг биш. Юутай ч өнөөдөртөө багтаж сайд нарын нэр тодорхой болно.
Дөнгөж сая өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг 13:00 цаг хүртэл завсарлууллаа. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр үдээс хойш Засгийн газрын гишүүдийг томилно. Түүнээс өмнө намын удирдах байгууллага хуралдах шаардлагатай байна. 13:00 цаг хүртэл завсарлана авах хүсэлт гаргаж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.