СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Новаваксын шинэ вакцин 89,3 хувийн үр дүн харуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британид явагдаж байгаа Новаваксын шинэ вакцины туршилт 89,3 хувийн үр дүнг харуулж байгаа гэдгийг мэдээлжээ. .

Ерөнхий сайд Борис Жонсон өндөр үр дүнтэй вакцины мэдээг сайшаалтайгаар хүлээж авснаа илэрхийлжээ. Их Британийн Засгийн газар Стоктон-он-тийсд үйлдвэрлэгдэх уг вакцинаас 60 сая тунг худалдаж авахаар бэлдэж байна.

Хэрэв Эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиргааны агентлагаас дэмжигдвэл энэ жилийн хоёрдугаар хагасаас иргэдэд тарьж эхэлнэ гэжээ. Одоогоор Их Британид яаралтайгаар гурван төрлийн вакцин хийх зөвшөөрлийг олгосон. Үүнд Оксфорд-АстраЗенека болон Пфайзер/БиоНТек, Модернагийн вакцинууд багтаж байна.

Новаваксын вакцины туршилт -эмнэлзүйн гуравдугаар шатандаа явагдаж байгаа юм. Эцсийн шатны туршилтад 18-84 насны 15,000 гаруй сайн дурынхан оролцжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.