Эдийн засагч Б.Дөлгөөн хүүхдийн мөнгийг нэмэгдүүлснээр айл, өрхүүдийн амьдралд эерэг, сөрөг ямар нөлөө үзүүлж байгааг судалжээ.
Тэрээр юун түрүүнд, хүүхдийн мөнгө ЯДУУРАЛД буй хүмүүст маш хэрэгцээтэй байна гэж дүгнэсэн байна. Учир нь 2018 онд ядуурлын шугамаас доош байгаа 907 мянган иргэний 42 хувь нь 15 наснаас доош хүүхэд байжээ. Харин хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн нь ажилгүйдэлд сөрөг нөлөө үзүүлсэн гэж тэрээр дүгнэжээ.
Анх 2020 оны нэгдүгээр сард КОВИД-19 гарах үед 37 мянган хүн ажил хайж байжээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад хамаагүй өндөр тоо.
Гэтэл хил хаагаад, эдийн засаг хурдтай унаж эхлэх үед ажил хайх иргэдийн тоо буурчээ. Улмаар гуравдугаар сард хамгийн анхны ковидтой иргэн илрэх үед ажил хайж байсан иргэдийн тоо 31 мянга хүрч буурчээ.
Гэхдээ ажилгүй зогссон иргэд сарын дараагаас буюу дөрөвдүгээр сараас ажил идэвхитэй хайж эхэлсэн бөгөөд 2019 оныхтой ижил өсчээ.
Харин тавдугаар сард хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянга болгох үед ажил хайх иргэдийн тоо эргээд 31 мянга болж буурчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар ажил хийж яаадгын дарамтлуулаад зовж явснаас өөрийнхөө бизнес хийж явсан дээр