Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ.
Тухайн байрны оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж эхэлсэн байна. Тиймээс тус байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагахыг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.